Гадаад дахь үйл ажиллагаа

banner1

Тайланд:

2006оны3сарын9нд Тайландад Патаяагийн олон улсын хөгжмийн фэстивалд оролцсон нь гадаад дахь үйл ажиллагааны эхлэл нь болсон юм. Энэ арга хэмжээний үр дүнгээр тэдний дуу Show me your love нь Тайландын хөгжмийн сувгийн чартын 8-д орсон байна. Удалгүй тэдний цомог Miracle нь чартад 1-д орсон билээ.  Miracle цомог нь TVXQ хамтлагийн Rising sun цомгийн дараах SM энтертайнментийн гадаадад гаргасан 2дахь цомог болсон юм. Энэ дуу дараалан 4долоо хоног чартыг тэргүүлсэн байна. Жилийн дараа гарсан Full of happiness цомог нь гарангуутаа чартын 18д орж , долоо хоногийн дараа 8д , 3дахь долоо хоногтоо тэргүүлсэн байна.V сувгийн Тайландын олон улсын хөгжмийн чартад 6долоо хоног дараалан тэргүүлж мөн Тайландын MTV–ийн олон улсын чартад бараг нэг сар тэргүүлж байжээ.

2007 оноос хойш Тайландын Plus Powder–ий сурталчилгааны гол дүр болж байна. 2008оноос хойш Тайландын алдарт Golf&Mike болон Yamaha Fino–г сурталчлах ажлын дүр төрх болж байгаа билээ. Мөн Солонгос Тайландын найрамдалт харилцааны 50жилийн ойд зориулж элчин сайдын яамнаас зохион байгуулсан ажилд гол үүргийг гүйцэтгэж байжээ.

Хятадын эх газар:

2006оны 4-р сард Хятад гишүүн Hankyung болох Super Junior–ийн дебютээс хойш анх удаагаа Хятадад очжээ. Үүнээс хойш Hankyung болон бусад нь Хятадад үргэлжлүүлэн зочилсон байна. 2006оны 6-р сарын 12нд анх удаагаа Хятадад U болон Miracle дуунуудаа дуулсан байна. 2006 онд Siwon Хонгконгийн дайны тухай A Battle of Wits киноны зураг авалтын дараа Хятадад киногоороо алдаршиж эхэлжээ. Тэрээр кино зураг авалтынхантайгаа Хятадын томоохон хотууд болох Бээжин , Шанхай , Хонгконг зэрэг хотуудаар аялсан байна. 2007оны 8сарын8нд Siwon , Hankyung хоёр Happy Base Camp нэртэй variety шоунд оролцохоор Changsha–аар аялсан бөгөөд Хятадын телевизийн түүхэн дэх Хятадын шоунд оролцсон анхны Солонгос одод болсон юм. 2007оны 6сарын15нд U цомгийнхоо Хятад хувилбарыг гаргасан байна. Хятадын хөгжмийн зах зээлд хамтлагаараа орсноос дэд хамтлагийг оруулсан нь дээр гэж үзсэн байна. 2008оны 4сарын8нд дэд хамтлаг Super Junior M Хятадын хөгжмийн байгууллагаар U клипийг хийлгэжээ. Мөн сардаа дэд хамтлаг дебют цомог болох Me–г гаргасан бөгөөд Солонгос хувилбараа 4сардаа гаргаж , 5сардаа Азийн бүх улсуудад тараагджээ. Уг цомог Хятадын бүх төрлийн цомгийн чартад тэргүүлсэн байна.

Тайван:

2007оны 6-р сарын 16нд Super Junior анх удаагаа Тайванд Golden Melody Awards–д оролцогч зочин дуучнаар зочилжээ. Тэд Best Vocal Group , Best Performance Album гэсэн шагналыг авсан байна. SJ–нхон энэ ёслолд U , Miracle зэрэг дуугаа дуулжээ. 2007оны 10сарын19нд тэд Тайванд Avex Trax нэрийн дор Don’t Don цомгийнхоо борлуулалтыг өсгөх зорилготой байжээ. Энэ Солонгос цомог TVXQ , Shinhwa нарын цомгийн борлуулалтыг даван G-music Combo Billboard чартын рекордыг эвджээ. Энэ цомог гарсан даруйдаа Taiwan’s Five Music J-pop/K-pop , G-music J-pop зэрэг чартуудад тэргүүлсэн байна.

2008оны1сарын5нд Хятадын хөгжмийн зах зээлд нэвтрэх анхны алхамаа хийж Music in Harmony тоглолтонд оролцохоор Тайванд 2дахь удаагаа зочилсон юм. Тэд уг тоглолтонд Тайваны Show Lou , Energy нартай хамтран оролцсон юм. Энэ тоглолтонд Солонгосоос Baby V.O.X Re.V , PARAN зэрэг хамтлагууд бас ирсэн байв. SuJu–г угтахаар 500 гаруй фэн онгоцны буудал дээр хүлээж зогсож байжээ. Super Junior-M 2008оны5сарын2нд Me цомгоо Тайванд гаргажээ. Гарсан даруйдаа чартын 2т орсон бөгөөд нэгд нь SodaGreen-ий шинэ цомог орсон байв.

Япон:

2008оны4сарын1нд Японд албан ёсны вэбсайт ажиллуулж эхэлсэн бөгөөд Япон дахь анхны фэн уулзалтыг зохион байгуулахаар мөн оны 7сарын 8-9ний өдрүүдэд Токио болон Ниппон Будаконд очжээ. Фэн уулзалтын 12000тасалбар хэдхэн хоногийн дотор зарагдсан байна. Энэ өдрүүддээ –ийн Япон хувилбар болон цомгийг гаргасан. Энэ цосог гарсан өдрөө Японы өдөр тутмын Орикон чартад 4д орсон байна. 7хоногийн Орикон чартад шинэ рекорд тогтоож топ10д орсон анхны Солонгос цомог болсон байна.

2008оны11сарын5нд Super Junior-T Японы алдарт инээдмийн хамтлаг болох Moeyan(2эмэгтэйгээс бүрддэг)-тэй нэгдэн SuperJunior-TxMoeyan гэгдэж Rokuko дуугаа Японоор дуулж , өдөр тутмын Орикон чартад 19д орж 3хоногийн дараа гэхэд 2т орсон байв.

Advertisements

6 comments on “Гадаад дахь үйл ажиллагаа

    • Ойрын хэдэн жилдээ л лав ирэхгүй байхаа даа. Ирвэл блогт орж байгаагаас өөр хүн үзэх болуу даа хөөрхий 😦

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s