Танилцуулга

Гадаад дахь үйл ажиллагаа

Гишүүдийн блиц

Өмнөд Солонгосын хөгжмийн зах зээл дээр нэлээдгүй том орон зайг эзэлдэг энтертайнмент бол SM зүй ёсоор орно. Энэ энтертайнмент 2005онд Super Junior нэртэй (солонгосоор: 슈퍼주니어) хамтлагийг байгуулсан. Уг хамтлагийг мөн SJ , SuJu (슈주) гэж товчилдог. Нийт 13гишүүнтэй бөгөөд бараг дэлхийн хамгийн олон гишүүнтэй хамтлаг болох байх. Хамтлагийн ахлагч нь LeeTeuk бөгөөд гишүүд нь Heechul , Han Geng , Yesung , Kang-in , Shindong , Sungmin , Eunhyuk , Donghae , Siwon , Ryeowook , Kibum хамгийн сүүлд нь Kyuhyun энэ хамтлагт орсон юм. Байгуулагдсанаасаа хойш янз бүрийн хөгжмийн урсгалаар , ялгаатай сонсогчдод зориулсан дэд жижиг хамтлагуудад салан ажиллаж байсан. MKMF–ээс 4шагнал мөн Golden Disk Awards–аас 4шагнал , 2003 онд JTL авснаас хойш MTV Asia Awards-с 2дахь дуулдаг хамтлаг болон Favorite Artist Korea шагналыг авсан юм.

LeeTeuk Eunhyuk 2 бол хамтлагийн анхны гишүүд бөгөөд 2000онд Сөүлд болсон SM-ийн Starlight Casting System шалгаруулалтанд орсон юм. 2001онд SM гадаад дахь анхны шалгаруулалтаа Бээжинд явуулж 3000гаруй оролцогчдоос Hankyung–ийг авчээ. Мөн жил Yesung–ийг Сөүлийн шалгаруулалтаар авч , SM-ийн ивээн тэтгэж байсан тэмцээнээр Sungmin , Donghae нар тайзан дээр гарч SM–ийн суралцагч нараар сонгогдсон байна. Жилийн дараа Heechul , Kangin нарыг LosAngeles–аас шалгаруулж авсан Kibum–ийн хамт элсүүлж авчээ. Chinchin–ий залуучуудын фэстивалын дуулах тэмцээнээр 2003 онд Siwon–ыг 2004онд Ryeowook–ийг авчээ. 2005онд Shindong сонгогдсон байна.

2003 онд TVXQ-ийг дебютээ хийсний дараахан Lee Sooman захирал удахгүй дахин эрэгтэй хамтлаг гаргана гэж төлөвлөж байгаа тухайгаа интернетээр мэдээлжээ. 2005оны эхээр Lee Sooman захирал оны сүүлээр 12залуусаас бүрдсэн хамтлаг байгуулна гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Хамтлагийн гишүүд дебютээсээ өмнө аль хэдийн дэлгэцээр гарцгаасан байв. Сургалтын хугацаанд Heechul Kibum нар анхныхаа кинонд тоглож , Leeteuk, Yesung, Kang-in, Shindong, Sungmin, Eunhyuk, Siwon нар телевизийн нэвтрүүлгүүдэд оролцож , Han Geng анхныхаа загварын шоунд оролцсон байв. Heechul 2005 он гэхэд телевизийн олон ангит киноны дараа ФМ хөтөлж өөрийн байр сууриа аль хэдийн олсон байжээ.

Уг шинэ хамтлагийг O.V.E.R  буюу Obey the Voice for Each Rhythm гэж нэрлэгдэнэ гэсэн цуу яриа тарсан байлаа. Хэдийгээр компани нэрийг нь тогтоогүй байсан ч компаний аялал дээр хамтлагийнхан дуулахаас гадна өөр олон авьяастай гэдгээ харуулж байсан учраас Super Junior гэсэн нэрийг өгөхөөр тогтжээ.

2005оны 9сарын 11нд Солонгосын Mnet сувгаар хамтлагаараа B2K-ийн Take It To The Floor дээр бүжиглэж , Han Geng, Eunhyuk, Donghae нар Usher-ийн Caught Up дуун дээр бүжиглэсэн нь албан ёсны анхны телевизийн шоу нь болох байлаа. Гэвч энэ нь 2006оны 5сарын 16хүртэл цацагдаагүй юм. Иймд хамтлагийн анхны телевизийн нэвтрүүлгийг Super Junior Show гэж тооцдог юм.

2005оны 11сарын6нд SBS телевизийн хөгжмийн нэвтрүүлэг болох Popular Songs буюу та бүхний сайн мэдэх инкигаёогоор анхны сингль TWINS (Knock Out) цомгоороо анх дебют хийж байжээ. Цомог нь 11сарын8нд онлайнаар гарсан боловч бүтнээрээ 12сарын 5нд худалдаанд гарсан байна. Энэ дебют цомог нь гарсан сардаа 28536 хувь борлогдож 12сард сар бүрийн чартаар 3т орж байжээ. 12сардаа TVXQ-тэй хамтарсан сингль Show Me Your Love-ийг гаргасан байна. Энэ нь борлуулалтаараа тэргүүлж 12сардаа 49945 хувь борлогджээ. 2006оны 2сард 2дахь сингл болох Miracle цомгоо гаргав. Энэ нь Өмнөд Солонгосын онлайн хөгжмийн чарт болон Тайландын олон улсын хөгжмийн чартыг тэргүүлсэн байна. Miracle-ийн дараагаар SM Entertainment Super Junior–ийн шинэ гишүүнийг хайж эхэлсэн байна. 2006оны5сарын23нд 13дахь гишүүн болох 2005оны дууны тэмцээнээс сонгогдсон Kyuhyun-ийг оруулжээ. 5сарын25нд өөрсдийн албан ёсны вэбсайтаараа үнэгүй татахаар өөрсдийн шинэ сингл болох U-г тависан бөгөөд эхний 5цагт 400мянган удаа татагдаж , нийт 1,7сая удаа таталт хийгдэж сервер нь гэмтэж байсан юм байна. U нь нийт 3дуутайгаар мөн оны 6сарын 6нд цомгоороо гарч оны эцэс гэхэд 81мянга гаруй хувь борлогджээ. Энэ хугацаанд албан ёсны фэнклаб нээгдсэн бөгөөд энэ нь E.L.F  буюу Ever-lasting Friends гэсэн нэртэй юм байна. Албан ёсны өнгө нь сувд индранил шиг цэнхэр өнгө болжээ.

U цомог нь хамтлагийн нэр хүндийг маш хурдан өсгөсөн юм. Энэ дуу нь 7сарын 20нд гарсан SM Town-ий анхны цомог болох Dancing Out-д багтсан бөгөөд 8сард 2шагнал авчээ.

Super Junior 2006ондоо “Шилдэг шинэ хамтлаг” , U нь “Оны шилдэг дуу” зэрэг нийт 7шагнал авсан.

2006оны 11сарын 5нд анхны дэд хамтлаг болох Super Junior-K.R.Y байгуулагдсан. Энэ нь 3гишүүнээс бүрдэх бөгөөд анхны дуу нь Hyena (하이에나) телевизийн олон ангит киноны дуу болох The one I love байсан юм. 2007оны 2сард 2дахь дэд хамтлаг болох Super Junior-T байгуулагдсан. 2сарын23нд анхны сингл болох Rokuko нь гарч 2өдрийн дараа анх тайзан дээр гарсан.

2007оны 4сарын19нд болсон машины улмаас Kyuhyun гэмтэж 7сарын дундуур гарах дараагийн сингл Full of Happiness (행복)-аа түүнгүйгээр бичүүлсэн байна. Энэ сингл нь Өмнөд Солонгосын болон Тайландын чартуудад маш хурдан орж , дараагийн сар гэхэд Тайландын олон улсын чартад тэргүүлж эхэлсэн. 8сарын 10 нд дахин осол болж Heechul гэмтсэнээр тэдний Don’t Don цомог нь хойшилсон юм. 3сарын дараа гарсан Don’t Don нь гарч 164,058 хувь борлогдож Super Junior-ийн хамгийн их борлогдсон цомог болсон бөгөөд 2007 оны цомгийн борлуулалтаараа SG Wannabe-ийн The Sentimental Chord цомгоос 26,940-аар бага борлогдож 2т орсон билээ. Уг цомгийн анхны тайз нь 9сарын сүүлээр KBS–ийн Music Bank –д оролцсон нь юм.

Super Junior-ийн Don’t Don нь 2007 оны 11сарын17нд болсон M.NET/KM Music Festival-д 7номинацид нэр дэвшиж 3шагнал , 12сарын 14нд болсон Golden Disk Awards-аас 2шагнал авчээ.

2007оны 10сарын2нд SM Entertainment хятадын зах зээлд оруулахаар Super Junior-ийн 3дахь дэд хамтлаг болох Super Junior-M-ийг гаргасан. Хамтлагийн ахлагчаар Han Geng томилогдсон бөгөөд 2шинэ хятад гишүүнийг авсан. Хятадад маш амжилттай байж чадсан бөгөөд Хонгконгод 2 тоглолт хийж янз бүрийн нэвтрүүлэгт оролцож , рекламанд тоглосон.

Super Junior-T-ийн 5гишүүн Yesung-тай нийлэн  Super Junior-Happy нэртэй бас нэг дэд хамтлагийг гаргаж ирсэн. Super Junior-H 2008оны6сарын 5нд Cooking? Cooking! Дуугаа гаргасан. Энэ хамтлаг 4сар үргэлжлэн 9сарын7нд үйл ажиллагаагаа дуусгасан. Super Junior-T эргэн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Японы алдарт инээдмийн хамтлаг болох Moeyan(2эмэгтэйгээс бүрддэг)-тэй нэгдэн SuperJunior-TxMoeyan гэгдэж Rokuko дуугаа Японоор дуулсан.

2009оны 3сарын 12нд 3дахь цомог болох Sorry, Sorry-г гаргасан. Гарахаас нь өмнө 150мянган хувийг захиалсан байв. Худалдаанд гарсан өдрөө 29мянган хувь борлогдсон. 3сарын13нд Music Bank дээр Sorry, Sorry болон Why I Like You дуунуудаараа Comeback Stage хийсэн. 2долоо хоногийн дараа гэхэд 7хоногийн шилдэг дуу болсон байлаа. 5сарын 12нд It’s You нэртэй шинэ цомгоо гаргаж It’s You дуундаа клип хийсэн. 3хоногийн дараа It’s You Drama Version сарын дараа буюу 6сарын15нд It’s You Dance Version гэж гаргасан. Энэ клипэн дээр эхлэл хэсэг дээр нь л Kibum гардаг бөгөөд Dance Version дээр нь ерөөсөө гардаггүй юм.

2010оны 5-р сарын 6нд 4дэх цомог болох BONAMANA-н тийзэр SME-н youtube-н сувгаар цацагдсан. Клип нь бүтнээрээ 5-р сарын 12нд гарч , цомог нь 5-р сарын 13нд гарсан. Энэ цомог нь хамтлагийн 10 гишүүнтэй хийгдсэн байна.

5-р сарын 17-нд хөл бөмбөгийн ДАШТ-д зориулсан “Victory Korea” дууг гаргасан.

6-р сарын 28нд “No Other”, “All My Heart”, “A Short Journey”шинэ 3 дуу “Shake It Up!”-н ремикс хувилбар бүхий шинэчилсэн цомог гарсан. “No Other”-н клип 7-р сарын 7-нд гарсан.

8-р сарын 14нээс эхэлж Super Show3 Сөүлээс эхэлж тоглогдож эхэлсэн.

18 comments on “Танилцуулга

  1. ene anh uda uzej bga humuust aimar oilgomjgui yuma.. yagaad super junior-T, M etr gd salaad bdii?? buur gaihchlaa
    bi lav endees 13 huntei gdgii ni l oilgoloo..

    • Янз бүрийн чиглэлээр дуулахын тулд салдаг гэхүү дээ Super Junior M хятадын зах зээлд
      Super Junior T funny дуу дуулах ч гэдиймуу кккккк

  2. ene taniltsuulgan deer ni hun buriin zurag,zuraniih ni hajuud tuhai hunii taniltsuulga medee ni bwal anh uzej bgaa humuust iluu taalagdah bh gj bodjiino

    • Баруун талын баганад хуудас гээд байгаа тэрэн дотор блиц гээд байгаа хуудас доторх хуудас гэхүү дээ. жаахан ойлгомжгүй байж магадгүй л юм. кккк гэхдээ ойлгоод ороорой амжилт

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s