Супер Жуниорын гишүүд дуртай дуугаа нэрлэлээ

Супер Жуниор хамтлагийн гишүүд 7-р сарын 3нд хэвлэлийн бага хурлын үеэр шинэ цомог болох “Sexy, Free & Single” -н хамгийн дуртай дуунуудаа нэрлэлээ.

Хамгийн эхний хүн болох Shindong дуртай дуугаараа “Daydream”-г нэрлэлээ.  Яагаад гэсэн асуултанд тэрээр ямар нэг шалтгаан байхгүй зүгээр л дуртай гэсэн байна.

Ryeowook “Gulliver” бол түүний дуртай дуу бөгөөд энэ дуунд тэрээр гоцлон дуулж байгаа учраас дуртай гэжээ.

Харин Donghae бүх ELF-үүддээ зориулсан “From You” дууг сонгож , Siwon “Someday” дууг дуртай дуугаараа нэрлэлээ. Саяхан цэргээс эргэн ирсэн Kangin маань дуртай дуугаараа “Rockstar” сонгосон. Энэ дуу хурдан хэмнэлтэй , энэ дууг сонссон бүх хүмүүс энэ дуунд бүжиглэхийг хүсэх учраас тэрээр сонгожээ.

Дараа нь Sungmin бүх хүмүүст Yesung, Kyuhyun , Ryeowook 4-н дуулсан “Bittersweet” дууг сонсохыг санал болголоо.

Kyuhyun-ы ээлж ирэхэд тэрээр санаа алдан бусад гишүүдийн адилаар нэг л дууг сонгох хэрэгтэй юм шиг байна гэв. Хэдийгээр хэвлэлийн бага хурлын сэтгүүлч хэрвээ хүсвэл нэгээс олон дууг нэрлэж болно гэсэн боловч тэрээр гэнэт энэ цомгийн хамгийн дуртай дуу нь “Now” гэж хэллээ.

Kyuhyun-ы дараагаар Eunhyuk шинэ цомгийнхоо бүх дуунд дуртай боловч хүмүүст хэзээ ч бууж өгч болохгүй гэж урамшуулдаг дууны үг бүхий“Papillon”-г дуртай дуугаараа нэрлэлээ.

Сүүлийн гишүүн болох Yesung “Breakup Day” дууг сонголоо. Энэ дууг сонгосон түүний шалтгаан нь энэ дууг бусад гишүүд нэрлээгүй мөн түүний өмнөх салалтуудыг эргэн сануулдаг гэж хэллээ.Түүнээс хэнээс салж байсан бэ гэж асуухад тэрээр өдөр болгон хүмүүсээс салж байдаг. Жишээлбэл хэвлэлийн бага хурлын дараа бүх сэтгүүлчдээс сална эсвэл клип хийсний дараа найруулагчаас сална гэх мэт гэж хариулав.

Харин таны “Sexy, Free & Single” цомог дахь дуртай дуу чинь юу вэ?

5 comments on “Супер Жуниорын гишүүд дуртай дуугаа нэрлэлээ

Leave a reply to sericube Хариулт болиулах