120217 ELLE Girl Korea Magazine – Donghae ярилцлага !!! [3-р сарын дугаар]

Асуулт: Саяхан та болон Eunhyuk хамтран дуу гаргасан. Зөвхөн та хоёрт зориулсан тусгай тайзан дээр дуулахад сэтгэгдэл ямар байна вэ?
Donghae: Дэндүү сэтгэл хөдөлгөм. Анх Oppa Oppa зөвхөн манай тоглолтонд л дуулагдах дуу байсан. Учир нь бид диско дуу дуулж үзэхийг хүссэн юм. Харин үзэгчид гоё хүлээн авсан учраас хэдхэн удаа ч гэсэн фэнүүддээ зориулан хөгжмийн нэвтрүүлгүүдэд дуулсан.

Асуулт: Маш олон залуучууд “Oppa” гэж дуудуулахыг хүсдэг, та ч гэсэн тэгдэг үү?
Donghae: Өмнө нь энэ талаар боддоггүй байсан. Харин одоо бол надад таалагдаж байна! Хаха!

Асуулт: Siwon болон та хоёрын драма “Skip Beat” фэнүүдийн дунд халуун яриа дэгдээж байна. Таны гаргасан дүр төрх комик дээрх шигээ яг адилхан байсан. Та хоёроос өмнө нь огт харж байгаагүй олон зүйлийг олж харсан шүү.
Donghae: Би өөрийн тоглосон дүр шигээ бас бодоход цаг заваа гаргахыг хүсдэг. Би үсээ шараар будсан, бас нүдээ маш ихээр будсан. Надад энэ стиль өмнө нь таалагддаггүй байсан. Харин киногоо үзсэний дараа тийм ч муу биш юм байна гэж бодох болсон. Хэрвээ Солонгос кинонд тоглох боломж олдвол би өөрийн огт өөр дүр төрхийг гаргахыг хүсэж байна.

Асуулт: Та “It’s OK, Daddy’s girl” драмад тоглож байхдаа дахин драмад тогломоор байна гэж хэлж байсан. Таны бодож байсан шиг сонирхолтой байж чадаж байна уу?
Donghae: Өнөөдрийнх шиг ийм хүйтэн байгаагүй бол бүр хөгжилтэй байх байсан. (инээв) Би цаашдаа ч жүжиглэмээр байна. магадгүй Солонгос кинонд аль эсвэл аль нэг Азийн улсын кинонд тогломоор байна. Яг үнэндээ би одоо ч зураг авхуулж чаддаггүй хэцүү байдаг. Харин зураг авалтын тухайд бол өөр. Би тухтай байж чаддаг.

Асуулт: Та маш олон улсад ажиллаж байсан болохоор одоо гадаад хүмүүстэй харилцахад асуудалгүй байдаг уу?
Donghae: Тийм ээ. Тоглолт болон CF зураг авалтаар хамтдаа өөр өөр улсын хүмүүстэй ажилласаар байгаад дасчихсан. Бас тэр улсад очихдаа яг өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ ажилладаг болохоор таньдаг болчихдог. Зочид буудал ч мөн адил солигддоггүй.

Асуулт: Сүүлийн үеийн гадаад дахь үйл ажиллагаанаас хамгийн тод дурсамж үлдээсэн нь хэзээ вэ?
Donghae: 2 сарын 2-5 хүртэл 4 өдөр Тайванд тоглолтоо хийсэн. Бид нар Тайваны Taipei Arena-д 4 өдөр дарааллан тоглолтоо хийсэн анхны гадаадын уран бүтээлчид байсан. Мөн бид Японд нэг ч удаа үйл ажиллагаагаа явуулж байгаагүй хэдий ч Osaka Kyocera Dome-д 80000 хүний өмнө тоглолтоо хийсэн. Бид тэр үед өөрсдөөрөө маш их бахархсан. 5 сард Tokyo Dome-д болох Super Show 4 тоглолтоо тэсэн ядан хүлээж байна.

Асуулт: Өнгөрсөн жил SJ зөвхөн Asia-д бус New York, Paris-д тоглолтоо хийлээ. Hallyu wave-ийн хамгийн том төлөөлөгчийн хувьд сэтгэгдэл ямар байна вэ?
Donghae: Миний бодлоор ойрын хэдэн жил KPOP-ийн давалгаа улам бүр эрчимжих болно. Маш олон KPOP дуучид өөр улсад дебют хийэ байна. Гадаад фэнүүдийнхээ хийсэн flash mob-уудыг хараад маш их гайхсан биширсэн. Чили, Австрали, Америк гэх мэт. Уучлаарай дурдаад байвал дэндүү олон улсыг хэлэх хэрэгтэй болно.

Асуулт: Таны твиттерийг аль хэдийн нэг сая хүн дагадаг болжээ?
Donghae: Шинэ цомог болон цомгийн performance-аас өөрөөр фэнүүддээ хийж өгч чадах зүйл бидэнд байдаггүй. Тийм болохоор би твиттерээр дамжуулан өөрсдийн өдөр тутмын амьдралыг харуулахыг хүсдэг. Ийм шалтгаанаар л твиттер хэрэглэдэг дээ.

Асуулт: Хамтлагийн нэр хүнд улам бүр өсөж, улам бүр илүү том алдартай тайзан дээр гардаг боллоо. Таны хүсэл зорилго ч гэсэн улам бүр томорч байна уу?
Donghae: Яг үнэндээ, хэрвээ цэргийн алба гэж байдаггүйсэн бол би дэлхийг тойрон аялахыг хүсэж байна. очсон улсад минь 100 гаруйхан фэн байсан ч хамаагүй, би бүгдтэй нь уулзмаар байна. Бидэнд өөр ямар ч ажил өгөхгүйгээр бүтэн нэг жилийн хугацаа өгөөсэй гэж би хүсдэг. Тэгвэл бид хамтдаа дэлхийгээр аялан фэнүүд байгаа бүх улсад очмоор байна.

Асуулт: Жинхнээсээ юу? Энэ олон тоглолтуудаас та нар ядардаггүй гэж үү?
Donghae: Мэдээж заримдаа дэндүү их ядардаг, гэхдээ юу гээч? Тайзан дээр гарах мөчид бид бүгдийг мартдаг. Тайванд хийсэн 4 өдрийн тоглолтын үеэр өдөрт 4-5 цаг тасралтгүй тайзан дээр гарч байсан. Тайзан дээр гарахын өмнө манай гишүүд бүгдээрээ ядаргаагаа мартаж нэгэн цул болсон байдаг. Тоглолтын үеэр бид зарим нэг хошин зүйл болон fan service хийж, фэнүүд цэнхэр гэрлээ асаан гишүүн бүрт зориулсан фэн прожект үзүүлэх нь хөгжилтэй бас үнэхээр сэтгэл хөдөлгөм байдаг.

Асуулт: Өнгөрсөн нэг сард та бүхэн жил бүрийн хамгийн том шагнал гардуулах ёслол болох GDA –аас хамгийн том 4 Golden Disk-ийг авсан. Тэр үед төрсөн сэтгэгдэл дэндүү онцгой байсан байх.
Donghae: Шагнал гардуулах ёслол бүрд бид нарт өөр өөр сэтгэгдэл мэдрэмж төрдөг. Бид энэ хүртэл туулж ирсэн урт удаан бас хүнд хэцүү тэр мөчүүд, бүх гишүүдтэйгээ хамтдаа байсан аз жаргалтай мөчүүдийгээ бодоод өөрийн эрхгүй уйлдаг. Бидний амлалт бол “Дараа жилийн шилдэг уран бүтээлчийн шагнал авч фэнүүдийгээ баярлуулахын тулд энэ жил зөвхөн Super Junior л хүрч чадах амжилтын эзэн болох ёстой.”

Асуулт: Суралцагч байх болон дебют хийж байсан тэр үеэ бодохоор дэндүү олон жилийн өмнөх үйл явдал шиг санагддаг уу?
Donghae: Үгүй ээ, бүх зүйл тодхон яг л өчигдөр шиг санагддаг. Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрсөн. Бид нар хаана ч явж байсан Kyuhyun заавал бичлэг хийдэг. Тайзны ард хамтдаа хөгжилдөж байхдаа, хамтдаа цанаар гулгаж байхдаа, хамтдаа мах шарж идэж байхдаа, хамтдаа усанд унаж байхдаа ч гайхалтай нь бидний дурсамж бүхэн дэндүү сонирхолтой. Бид макнэйгийн хийсэн бичлэгийг үзээд тухайн үед болсон үйл явдлаа яриад сайхан байдаг.

Асуулт: Гишүүдийгээ тайзны ард тайзан дээр ч хөгжилтэй байгааг хараад танд сайхан байдаг байх.
Donghae: Манай гишүүд миний хувьд хэзээд шилдэг нь байдаг. Бид нар бүх зүйлд дээд зэргийн бэлтгэлтэй байдаг. Leeteuk ах үргэлж хэлдэг. Маш сайн бэлтгэгдсэн хүнийг хэн ч ялж чадахгүй гэж. Би ч чадах чинээгээрээ бэлтгэлтэй байхыг хичээдэг.

Асуулт: We Got Married нэвтрүүлэгт сохор болзоонд очсон. Нэвтрүүлгийг үзэхэд та үнэхээр ичимхий, сандрамтгай хүн шиг санагдсан. Үнэхээр тэгж ичиж сандарч байсан уу?
Donghae: Тийм ээ, мэдээж тэр жүжиглэлт биш. Миний анхны сохор болзоо шүү дээ. Би маш их ичиж байсан.

Асуулт: Та Son Eunseo шиг эмэгтэйлэг эрхэмсэг бүсгүйд татагддаг байх гэсэн сэтгэгдэл төрсөн.
Donghae: Надад үргэлж эмэгтэйлэг бүсгүйчүүд таалагддаг байсан. Хэдий нэвтрүүлэг гараагүй байгаа хэдий ч бид дахиад нэг удаа уулзсан. Зураг авалтын үед хөгжилтэй байсан. Би ер нь иймэрхүү нэвтрүүлэгт сайн биш, дуугүй хүн л дээ. Miss Eunseo ч гэсэн даруухан юм билээ. Гэхдээ л хичээгээд ямар нэг сэдэв гаргаад надтай яриад байсан.

Асуулт: Цуу яриагаар та хоёрыг аль хэдийн WGM-ийн дараагийн хосууд гэсэн байсан, энэ үнэн үү?
Donghae: Хараахан шийдэгдээгүй асуудал. WGM бол уг нь миний орохыг хүсдэг байсан ганц нэвтрүүлэг. Надад тохирох нэвтрүүлэг гэж боддог. Надад жүжиглэх шаардлага гарахгүй. Хүссэнээ хийж болох болохоор тухтай байж чадна. Зарим хүмүүст таалагдах байх заримд нь мэдээж таалагдахгүй байх..

Асуулт: Та саяхан As One-ий шинэ comeback дуу “Only U”-ийн үгийг бичиж хамтран дуулсан. Дууны үг гайхалтай тохирсон байсан.

Donghae: Би  As One-ий эгч нарын олон жилийн дотны найзууд, тийм болохоор надад хамтран ажиллах сайхан байсан. Чөлөөт цагаараа хэд хэдэн дууг нь бичиж байсан. Энэ бол тэдний нэг нь. Гэртээ байхдаа эсвэл онгоцоор нисэж байхдаа дуугаа бичдэг.

Асуулт: Та фэнүүдээсээ гайхалтай хайр хүндэтгэлийг авдаг, хүсэж байсан драмадаа ч тоглосон. Одоо таны хийхийг хүсэж байгаа зүйл?
Donghae: Ганц миний тухай биш. Super Junior дэлхийн TV show-г тэргүүлбэл? Намайг TV show-д орохоор Leeteuk ах дандаа MC нь байдаг. Тийм болохоор надад үргэлж санаа тавьж, юу хийх ёстойг минь зааж өгдөг. Би ах шиг бусдад зөвлөгөө өгдөг, бусдыг халамжилдаг хүн болмоор байна. Гэхдээ хөтлөгчийн хувьд биш шүү, өөр газар.

Асуулт: Super Junior-ийн дундаж нас 27.5 гэнэ үү? Залуус аа, та нар хөгшин idol гэгдэх болжээ.
Donghae: Миний найзууд бүгдээрээ аль хэдийн ajussi нар болсон. Гэхдээ манай ах нар тийм биш !!! Та манай Sungmin ах аль хэдийн 28 хүрсэн гэдэгт итгэх үү? Тэр яг л дөнгөж 23 хүрч байгаа юм шиг харагддаг! Хэдий би 27той ч тийм хөгшин гэж бодохгүй байна. Би ах нар нь үргэлж хэрэгтэй тийм дүү нь хэвээрээ л байна. Би хөгжилтэй амьдрахыг хүсэж байна.

Асуулт: Тайзны ард 27 настай эр хүний хувьд амьдралаа төлөвлөсөн үү?
Donghae: Итгэлтэй биш байна. Эхлээд би дурлахыг хүсэж байна. Магадгүй тийм ч учраас би WGM-д орсон. Гэхдээ би энэ бүхнээс өмнө маш их зүйл бэлдэх хэрэгтэй. Санаа зовних зүйл их байна. Гэхдээ өнгөрсөн жилээс би ингэж бодох болсон. Хэтэрхий их зүйл бодоод дарамттай санагдах бүрд би өөртөө “Хэтэрхий их зүйл бүү бод, хүссэнээрээ л амьдар.” гэж хэлдэг болсон.

Асуулт: За тэгвэл энэ жил ямар зүйл хийхийг хүсэж байна?
Donghae: Эхлээд Super show 4 аялан тоглолтоо амжилттай дуусгах, дахин дахин кино драмад тоглох. Аа мөн Leeteuk ахыг цэрэгт явуулах! ХАХА

Advertisements

4 comments on “120217 ELLE Girl Korea Magazine – Donghae ярилцлага !!! [3-р сарын дугаар]

  1. Yoooooo Donghae oppa why ta iim sxn um be!
    tme tanid shar vs har kontur est yanziin zohj bsn! 🙂
    mn zurag odor tutamiinhn yvdluudg sn hj bgrai^
    yoo mngld ireesei bldgsn bl tgvl sxn uulzkuyu kk
    WGM ch bs l evgu tv show da hha
    ta nr mn 15-20nasnii l batsanud shg haragddishd yun 30 28 edr
    Teuk-mn dee 😦 tseregt yvchhr ynada
    bd nr E.L.F-vvd ta hdiiga huleeh blno!
    Suju bl King of Wave K-Pop shv dee!
    Daebak!!!!! ♥♥♥♥♥
    mn Anuka egchdee orchuulj tvj ogsn gyalala 🙂

  2. hen hogshin idol gj harhiim bee hen ch tgj harkuu ymar zaluuhan ym be shine band ymuu gej asuuh bh mddgu humuus lav itgeltei bnaa ingj asuna gdgt
    Kyu ysn hoorhon ym bee bi bs danda bichleg hij yvdiishd hrtaiga adilhan ym bn :))
    WGM ch talagddaggu l dee thde Sora egch Teuk ah bl goy hos

  3. Donghae: Шинэ цомог болон цомгийн performance-аас өөрөөр фэнүүддээ хийж өгч чадах зүйл бидэнд байдаггүй. Тийм болохоор би твиттерээр дамжуулан өөрсдийн өдөр тутмын амьдралыг харуулахыг хүсдэг.
    (tged zunduu zurag hj bai l daaaaaa hiidgum bj hmmmmm)

    Donghae: Яг үнэндээ, хэрвээ цэргийн алба гэж байдаггүйсэн бол би дэлхийг тойрон аялахыг хүсэж байна. очсон улсад минь 100 гаруйхан фэн байсан ч хамаагүй, би бүгдтэй нь уулзмаар байна. Бидэнд өөр ямар ч ажил өгөхгүйгээр бүтэн нэг жилийн хугацаа өгөөсэй гэж би хүсдэг.
    (eoo tgul bi uhlee uulzana gd hured irwel yaanaaa )

    Асуулт: Жинхнээсээ юу? Энэ олон тоглолтуудаас та нар ядардаггүй гэж үү?
    Donghae: Мэдээж заримдаа дэндүү их ядардаг, гэхдээ юу гээч? Тайзан дээр гарах мөчид бид бүгдийг мартдаг.
    (iim l shan amitad yum bgamsht ♥)

    Асуулт: Цуу яриагаар та хоёрыг аль хэдийн WGM-ийн дараагийн хосууд гэсэн байсан, энэ үнэн үү?
    Donghae: Хараахан шийдэгдээгүй асуудал. WGM бол уг нь миний орохыг хүсдэг байсан ганц нэвтрүүлэг. Надад тохирох нэвтрүүлэг гэж боддог. Надад жүжиглэх шаардлага гарахгүй. Хүссэнээ хийж болох болохоор тухтай байж чадна. Зарим хүмүүст таалагдах байх заримд нь мэдээж таалагдахгүй байх..
    (thhhh unen nadd erduuuuuu ch taalagdahgu bn bb)

    Асуулт: Super Junior-ийн дундаж нас 27.5 гэнэ үү? Залуус аа, та нар хөгшин idol гэгдэх болжээ.
    Donghae: Миний найзууд бүгдээрээ аль хэдийн ajussi нар болсон. Гэхдээ манай ах нар тийм биш !!! Та манай Sungmin ах аль хэдийн 28 хүрсэн гэдэгт итгэх үү? Тэр яг л дөнгөж 23 хүрч байгаа юм шиг харагддаг! Хэдий би 27той ч тийм хөгшин гэж бодохгүй байна. Би ах нар нь үргэлж хэрэгтэй тийм дүү нь хэвээрээ л байна. Би хөгжилтэй амьдрахыг хүсэж байна.
    (THATS REALLY TRUE hen ta nariig hamgiin hugshin idol hamtlag gj itgeh yum be jijkeen batsaanuud shg haradgg yum bj kkk)

    Donghae: Эхлээд Super show 4 аялан тоглолтоо амжилттай дуусгах, дахин дахин кино драмад тоглох. Аа мөн Leeteuk ахыг цэрэгт явуулах! ХАХА
    (kk yah n uu de huurhii leader-g mn)

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s