[Ярилцлага] 120126 Super Junior Ilgan Sports-д хундага тулгангаа ярилцав ^^

26 дахь Golden Disk Awards энэ сарын эхээр Osaka-д болж өнгөрсний дараа  IlganSports-ийнхан Super Junior-ийг зорин очиж тэдний 2009 оноос хойш авч байгаа 2 дахь удаагийн ‘Daesang‘  шагналын талаар ярилцжээ. Ярилцлагыг Осакад болсон шагнал гардуулах ёслолын орой авсан болно.

—–

▶ Leeteuk:

-Шинэ цомгоороо  ‘Daesang’  дээд шагнал авсанд баяр хүргэе.

“Маш их баярлалаа. Би одоог хүртэл Golden Disk Awards-аас хоёр удаа дээд шагнал Daesang авсандаа итгэж чадахгүй нь. Яг л зүүд юм шиг.  Мөн зөвхөн дээд шагнал ч биш энэ үдэш 4 шагнал авсандаа бид маш их баяртай байгаа. Мэдээж энэ бүхэн зөвхөн бүх дэлхийн ELF-үүд байсан учраас л боломжтой байсан гэдгийг бид мэднэ.”

-Та нарын өнөөдөр оройн тоглолт гайхалтай байсан шүү.

“Үнэндээ бид өнгөрсөн жил өөрсдийн дэлхийг тойрох аялан тоглолтоо энэ Osaka Kyocera Dome-д хийсэн л дээ. Өнгөрсөн жил ч бидний тоглолтонд байсан фэнүүд энэ үдэш ирцгээсэн байсан. Бидний сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулчихсан байсан тул бид ч сайн тоглолт үзүүлэхийг хичээсэн. Өмнө нь ч бидний Golden Disk Awards-д үзүүлсэн тоглолт бүхний анхааралд байсан тохиолдол бий.” (2009 оныхыг хэлж байгаа байх)

-IlganSports чамайг дараачийн Kang Ho Dong гэж тодорхойлоход ямар байсан бэ?

“Би тэр мэдээг уншсан, мэдээж би их догдолсон. Нэг талаараа ингэж дуудуулах эрхгүй мэт, нөгөө талаараа бас тодорхой хэмжээний хариуцлага мэдрэгдсэн. Бас үнэхээр талархсан.”

-Ажиглаад байхад та ‘Star King’ болон ‘Strong Heart’ гэх мэт нэвтрүүлгүүдэд өөрийн гэсэн орон зайтай болжээ.

Хэрэв тэгж бодож байгаа бол энэ сайн хэрэг шүү. Яг үнэндээ Ho Dong ах нэвтрүүлгийг орхих үед бүгдийнх нь рейтинг унаж их хэцүү байсан. Бас бүх хүмүүс Hodong ахыг нэхэж байсан. Тэр үед бүх MC-г солих тухай ч яригдаж байсан. Тийм болохоор Boom ах бид хоёр илүү их хичээн ажиллах хэрэгтэй гэж тохирсон. Одоо харьцангуй байдал ерөнхийдөө гайгүй байгаа гэж бодож байгаа.”

-Та энэ жил цэрэгт явах ёстой байдаг.

Тийм ээ, тэр үнэн. Би энэ жил явах ёстой. Бараг намар явах байх гэж бодож байгаа. Би тэр цаг мөч хүртэл чадах чинээгээрээ ажиллахыг хүсэж байна. Магадгүй тийм ч учраас би, хийж байгаа бүх зүйлээ, эргэн тойронд байгаа бүх хүмүүсээ нандигнаж, үнэ цэнийг нь чин сэтгэлээсээ мэдэрч байна.”

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

“Би бүх дэлхий даяар Super Junior-ийн сургууль нээмээр байна.”

▶ Choi Siwon:

-Энэ ярилцлага надад 2009 онд та нартай хийж байсан тэр ярилцлагыг санагдуулж байна, Тэр үед  та нар мөн адил цомгоороо ‘Daesang’ авч байсан.

(2009 GDA Daesang-ий дараах ярилцлагын зургуудаас)

“Тийм ээ, би санаж байна. Бид яг Daesang-аа авчихаад харих замдаа та бүхэнтэй Apgujeong-д оройн хоолоо идэнгээ ярилцлага өгч байсан. Цаг хугацаа ийм хурдан өнгөрсөнд итгэж чадахгүй нь ээ. Тэр жилийн шагнал гардуулах ёслолоос дээд шагнал авснаар Super Junior бусдын хайрыг улам ихээр татах болсон гэж бодогдож байлаа (инээв).”

-Жүжигчин Kim Yunsuh та 2-ийн хайр сэтгэлийн скандал яагаад гарчихав?

Энэ үнэхээр байж боломгүй мэдээ байсан. Яг үнэндээ хэрвээ би хэн нэгэнд чин сэтгэлээ өгвөл хэзээ ч нуухгүй шууд хэлэх болно. Миний ажлын талаар над руу хэзээ ч залгаж байгаагүй аав минь хүртэл шууд шоконд ороод надруу ярьсан. Тэгээд залгаад яагаад ийм их цаг хугацаа өнгөрч байхад хэлээгүй вэ гэж асуусан(инээв).”

-Тэгвэл та яагаад энэ цуурхал тарсан гэж бодож байна?

Бид ‘Poseidon‘-д 3 хэсэгт хамтдаа зураг авхуулсан. Мөн бид бүгд хамтдаа шинэ мюзиклд тоглохоор болсон Park Sung Gwang ахыг дэмжихээр очоод хамтдаа зургаа авхуулсан. Гэтэл бүгдээрээ авхуулсан зураг маань хэвлэлтэнд гарахдаа хасагдаад бид 2 л хамтдаа авхуулсан юм шиг гарчихсан. Миний бодлоор энэ бүхнээс л цуу яриа эхэлсэн байх

-Энэ жил та 2 эмээгээ 2-ууланг нь алдаад их хэцүү байсан байх.

Тийм ээ, Би 2 эмээгээ 2-ууланг нь энэ жил алдчихлаа. Аавын минь ээж 7-р сард, ээжийн минь ээж энэ сарын 6-нд нас барчихсан. Эмээгээ дөнгөж гаргаж өгчихөөд л энэ ёслолд оролцсон болохоор үнэндээ хэцүү байлаа. Би тэднийгээ өдөр ирэх тусам санаж байна”

-Ахлагч Leeteuk цэрэгт элсэхээр та бүхэн яах вэ?

Бидний хийж чадах олон зүйл байгаа, гэхдээ бид өөрсдийн дэд хамтлагуудаар голчлон үйл ажиллагаагаа явуулах байх гэж бодож байна.”

-Та бол Солонгосын бүх ододоос Твиттерт хамгийн их дагагчидтай од.

Yeah, оны эцсээр болсон. Би 1,100,000 дагагчидтай болсноор Lee Wae Soo сүнбэг давсан. Яг одоогоор надад 1,300,000 орчим байгаа. Би энэ жил дуусахад 3,000,000 хүрнэ гэж найдаж байгаа. Мөн манай бүх гишүүдийг дагаж байгаа нийт хүмүүс 10,000,000 хүрнэ гэж найдаж байгаа шүү.”

▶ Yesung:

-Өнөөдөр оройн тоглолтыг үзээд ажиглаж байхад та Super Junior-ийн гишүүдээс хамгийн их Япон фэнтэй нь анзаарагдсан.

Би иччихлээ. Манай бусад гишүүд ч гэсэн их алдартай. Гэхдээ миний царай илүү таалагддаг юм шиг байна лээ (инээв).”

-Яагаад ингэж бодох болов?

Tэд миний давхраагүй нүдэнд дуртай. Тоглосон юм аа (инээв). Миний бодлоор манай хамтлагийн баллад дэд групп болох, K.R.Y.-аас л болсон байх. Бид дэд хамтлагаараа өмнө нь энд тоглолт хийж байсан. Тийм болохоор бид илүү дотно юм шиг санагдаж илүү дуртай байгаа байх.”

-Та хамтлагийнхаа хамгийн шилдэг хоолойтой гэдгээрээ алдартай.

Би өөрийгөө тэгж хэлж чадахгүй, яг л онгирж байгаа юм шиг санагдаад! Би “Sorry Sorry”-ийн ихэнхи хэсгийг дуулдаг гэхдээ хүмүүс намайг ‘Cinderella‘ soundtrack, “It Has To Be You“-аар илүү сайн мэддэг болсон.

-Та ‘Immortal Song 2′ нэвтрүүлэгт 2 удаа түрүүлсэн.

Би тэр нэвтрүүлэгт орохдоо өөртөө болон гишүүддээ амласан. Амлалтаа биелүүлж чадсандаа ч баяртай байдаг. Хэрвээ боломж олдвол би дахин оролцмоор байна.”

-Бид та бүхний World Tour, ‘Super Show 4′ -ийг Tokyo Dome-д тоглогдох өдрийг тэсэн ядан хүлээж байна.

Би ч гэсэн. Бид Tokyo Dome-д 5-р сарын 12 & 13-нд 2 өдөр тоглох болно. Бидэнд бэлдэх зүйл их байна.”

▶ Eunhyuk:

-Таний бүжиг өнөөдөр урьд урьдынхаас илүү гайхалтай байлаа.

Энэ бол Freeze гэдэг нэртэй өндөр түвшний бүжиг. Сургуулилт хийж байхдаа миний гар биеэ даахгүй олон удаа унасан. Нилээн ажилласан шүү.”

-Залуус аа, та нар тоглолт бүрийнхээ дараа Leeteuk-йн өрөөнд цугларцгаадаг уу?

Тэгэлгүй яахав. Гадаадад хийсэн тоглолтын дараа ч бид түүний өрөө лүү өөрийн мэдэлгүй л очдог. Нэг их чухал зүйл ярихгүй, өнөөдөр бүшд сайн байлаа. Ирээдүйд тийм зүйл хийнэ шүү гээд л. Тийм байсан ч заавал цуглардаг

-Тэгвэл өнөөдөр юу ярив?

Бид бие биедээ амлалт өгсөн. Бид Super Junior-оороо одооноос цаашдаа 20-30 жид өнгөрсөн ч үйл ажиллагаагаа явуулсаар байх болно гэж хатуу амласан.”

-Та архи сайн ууж чаддагүй юм уу?

Tийм болохоор л би хийжүүлсэн ундаа ууж байгаа юм. Манайханд сайн даадаг Siwon,ShindongRyeowook байна, ер нь бусад нь сайн даадаг. Ганц ч ууж чаддагүй бас үнэхээр архи дааж чаддагүй нь би бас Donghae. Бид 2 тэднийг согтуудаа ямар сайхан байсныг нь мэддэг (инээв).”

-Та саяхан Super Junior-ийн хамгийн царай муутай гишүүнээр сонгогдсон…

Хэн тэрийг чамд хэлчихвээ (инээв)? Тэд дөнгөж энэ тухай үнэн зүйл биш шүү гэж ярьсан. Би хамгийн царайлаг биш гэдгээ мэднэ. Гэхдээ миний ард дор хаяж 3 гишүүн орно шүү  хаха (инээв).”

▶ Donghae:

-Энэ үдэш хамгийн дээд шагнал авахад сэтгэгдэл ямар байсан бэ?

Би та бүхэнд ямар их баярласнаа хэлээд ч хэрэггүй байх. Үгээр илэрхийлэхийн аргагүй. Гэхдээ энэ үдэш би аавыгаа маш их санасан. Аав минь нас барчихсан хэдий ч тэр надтай хамт байсан бол биднээр маш их бахархаж баярлах байсан даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.”

-Би бүх гишүүдээс асуухад таныг хамгийн их найзтай гэж тэд хэллээ.

Байж боломгүй юм, цэрэгт байгаа Heechul ах хамгийн их найзтай нь. Би ахын надад танилцуулсан хэдэн хүнийг л мэднэ (инээв).”

-Бас таныг эмэгтэй фэнүүдийн дунд хамгийн их алдартайгаар сонгосон.

Энэ чинь нотлогдох боломжгүй. Би охидын дунд хамгийн их алдартай нь гэж бодохгүй байна.”

-‘Match’-д оролцох ямар байсан бэ?

Намайг сонгосон хэд хэдэн хүмүүс байсан ч би хэнтэй нь ч хос болоогүй. Бид бүтэн өдрийн турш хамтдаа зураг авалтанд оролцсон хэдий ч ганц өдрийн дотор хэн нэгнийг сонгоно гэдэг миний хувьд боломжгүй байсан.

-Дээд шагна авсны дараах таний бодол (ярилцлагын төгсгөлд)?

Энэ бол ахлагчийн хариулах ёстой асуулт болов уу… Хамгийн түрүүнд, би зүгээр л манай Super Junior зөвхөн Солонгост бус олон улсад нэртэй болж байгаад баяртай байна. Мөн гишүүд маань нэг нэгэндээ итгэж найдан энэ хүртэл хамтдаа байсанд хязгааргүй баярладаг. Дараа жил ч гэсэн Golden Disk Awards-ийн дараа IlganSports-ийнхонтой уулзана гэдэгт найдаж байна. Баярлалаа

(ShindongRyeowookSungmin, Kyuhyun нар ярилцлагын үеэр байхгүй байжээ.)

Эх сурвалж : IlganSports via Nate, Ilgan Sports via Nate

Advertisements

7 comments on “[Ярилцлага] 120126 Super Junior Ilgan Sports-д хундага тулгангаа ярилцав ^^

  1. Woow ymar goyiin be tnx unnie 😀
    Super Junioriin Surguuli neewchel goydoo
    Yesung oppa daxiad immortal songd orwol goydoo…Xumuuses jinii orsoldogch xen be xenii der garwal ji turuuleh we gsen jin bugd SuJu Yesung gjile sht
    Ter deed talin zurgan der leader piwo bariagui bxad maknae baritsan bn sht lol

    • magnae barisn bgad gaihah zuil alga
      hrn Sungmin Ryeowook 2 neeh undaa barij gn EunHae-tei zeregtsed lol
      er n manai magnaes (esp KyuWook + Min) wine-d nugasgu shte
      er n uuh yumand gsn ug hihi

      • kyaaa KyuMin Wook vine-d nugasgu shd 😉
        hudlaaa naana ingej bga blhs bish tsana ymr gj bdjeeni?
        gertee bol nuutsar uuna edr lol
        =)))))))
        Wook nre eiimraa jhn tsarailchad tsana aihtar2

    • tged l hereglehgu bgan hehe
      tursun tsagaasa hoish amsaagu gdgee 100% batlad bdg shu de
      amarhan sogtdog gj Donghae-ga l helj bgam shg bnle
      neg n arhi uudaggu nguuh n amarhan sogtdg ged uuhgu bjigad nguu hedee tagnuuldad lol

  2. zarim humuus ni yasiinbee kk, ihevchlen arhi uudgui humuus ni bainuudaa, busad ni ali hediin sotson baisiin bolu yariltslaga avah ued hehe, yamarch bsn bayrlalaa

  3. wooooow yr goe yariltslaga ve?
    orchuulj ogsond gyalala Anuka egchee
    Ahlagch maani yavchihaar yaana daa xrxii 😦
    Sujugiin sur neechvel ymr goe veeeeee? moroodod ch herq um bn xaxa
    YeYe oppa xrxiishd …sxn hooloitoi, nvd ch goe ndd taalagddag
    Xmgiin sn daadag ni Shin siwon gsn chn ngoo 2 bs Kyu baichihaj kkkkkk
    xaxa bs ard ni 3 orno gjinshvv whahaha
    KyuMin ShinWook bsn bol goe bhq uu
    tghdee ma hd est MUNDAG!!! SHILDEG NI!!!
    Draa jil Daesang Avna gdgt itgeltei bnaaa!!!
    ^o^ <333

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s