120113 Тайваны цомгийн хаан Super Junior!

Хэдэн өдрийн өмнө 26 дахь Golden Disk Awards-аас хамгийн олон шагнал авсан Super Junior хамтлагийн 5 дахь цомог болох ‘Mr. Simple’ мөн 4 дэх цомог болох ‘BONAMANA’ хоёр жилийн эцсийн дүнгээрТайваны ‘Korean Music Chart 2012 (http://tw.kkbox.com/event/2011kdma/rank.php?&channel=korea)’ 1 болон 2-р байранд оржээ.

Тэр тусмаа, Super Junior KKBOX-ийн чартад 63 долоо хоног тасралтгүй 1-р байранд  ‘BONAMANA,’ дуугаараа жагссан бөгөөд KKBOX түүхэн дэх рекордын эзэмшигчид болсон юм. Мөн одоогийн байдлаар тэд 5 дахь цомгийн дуу ‘Mr. Simple’-ээрээ 21 дэх долоо хоногтоо тэргүүлээд байна.

Super Junior-ийн 5 дахь цомог, ‘Mr. Simple,’ ‘Япон/Солонгос шилдэг цомгийг тэргүүлж байх зуур, Тайваны хамгийн том албан ёсны цомгийн их дэлгүүр болох KWANGNAN-д Super Junior-ийн өөрсдийн алдар хүндээ дахин бататгаад байна.

Энэ нь юу вэ гэвэл дэд хамтлаг Super Junior-M-ийн 2 дахь mini album, ‘Perfection,’ ‘KWANGNAN-ийн 2011 жилийн эцсийн шилдэг Хятад хэл дээрх цомгийн 2-р байранд орсон явдал юм.

Мөн хэдэн өдрийн өмнө Тайванд рекламны зураг авалтанд оролцохоор ирсэн 3 гишүүнийг харах гэсэн хэтэрхий их фэнүүдээс болж зураг авалт зогссон, тус хамтлагийн 2 гишүүний тоглосон драмагийн нээлтэнд оролцох гэж фэнүүд нь 2 өдөр дараалалд зогссон гэх мэт зүйлс их болж байгаа юм.

Энэ мэтчилэн тус хамтлаг Тайванд бусад КРОР уран бүтээлчдээс хэнд ч дийлдэхгүй нэр хүндтэй гэдгээ харуулж байгаа юм.

Эх сурвалж: 슈퍼주니어(Super Junior)

Advertisements

4 comments on “120113 Тайваны цомгийн хаан Super Junior!

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s