111229 SBS Gayo Daejun-д юу болсон учир Super Junior-ийнхан ELF-үүдээс уучлалт хүсэв?

What Happened at the SBS Gayo Daejun that Made Super Junior Apologize to ELF?

Super Junior-ийн гишүүд өөрсдийн хувийн твиттерээр дамжуулан SBS Gayo Daejun дээр болсон хариуцлагагүй байдлын талаар бухимдлаа илэрхийлэв.

SBS Gayo Daejun дээр үүссэн асуудлын эхлэл нь SM Entertainment Super Junior-ийн албан ёсны fanclub ELF-үүдэд урьдчилсан хураалт хийх цагийг мэдэгдээгүй бөгөөд үүний улмаас хамтлаг дуугаа дуулахдаа ямар ч фэнчантгүйгээр дуулсан байна. Албан ёсны хамтлагийн фэнклаб байгаагүйгээс тэнд байсан MBLAQ, Infinite, 2ne1 гэх хамтлагуудын фэнүүд л тэднийг дэмжиж бичлэгийг дуусгажээ. Үүний улмаас гишүүд бухимдаж, бас урам нь хугарсан бөгөөд өөр хамтлагийн фэнүүд ч тэднийг хүндлэхгүй байсан тул тайзыг орхин явжээ.

Цагийг урьдчилан мэдэгдээгүйгээс хайртай хамтлаг нь ELF-гүйгээр дуулсныг мэдсэн фэнүүд нь тэр даруй SNS-ээр (Facebook, Twitter, Cyworld гэх мэт) дамжуулан SM Entertainment-аас тайлбар шаардан буруутгасан байна.

Удалгүй Super Junior-ийн гишүүд ч твиттэрээрээ дамжуулан цагийг мэдэгдээгүй компанийхаа өмнөөс уучлалт гуйж эхэлжээ. Хамтлагийн ахлагч Lee Teuk эхлээд бичсэн бөгөөд: “Үнэндээ энэ ийм байх ёсгүй шүү дээ..Тэд цагийг зарлах ёстой биш гэж үү? Би тэдний өмнөөс уучлалт гуйя.” гэсний дараа Donghae, “Биднийг уучлаарай ELF” гэж бичсэн байна.

Харин дараа нь Eunhyuk, “Оны эцсийн тоглолтууд ELF-үүдийн төлөө л биш бол ямар ч утгагүй…үнэхээр урам хугармаар юм!!!!!!! *Хоолоо ид, хоёр дахин ид” (Хоолоо ид гэсэн энэ хэлц үг нь “Хараал ид” гэсэн үгний соёлтой хувилбар гэнэ)

Үүний дараа ахлагч Lee Teuk хариу бичиж: “Хоолоо гурав дахин ид haha.”,  Siwon мөн адил Eunhyuk’ руу, “Идсээр л бай” гэж бичээд нэгнийхээ твитийг Retweet хийцгээв.

Үүний дараа Donghae Cyworld дээрээ “Хэрвээ ELF-үүдэд л үзүүлэх гээгүй бол тэдний төлөө биш бол SuJu дуулах битгий хэл амьсгалах ч хэрэггүй байсан” гэж бичжээ.

Төд удалгүй Siwon твиттертээ, “Яадаг ч байсан.. та нар мэдэж байгаа, бид нар шиг ингэтлээ хичээж ажиллаж байгаа хэрнээ ийм өрөвдөлтэй хамтлаг нэг ч байсангүй..хараал ид!” мөн “Хэрвээ бид ямар нэгэн зүйлийг буруу хийсэн бол тэр нь бид хэтэрхий хичээж ажилласан гэсэн гэмт хэрэг л байх, та нар тэгж бодохгүй байна уу? заза ингээд мартая.. яасан урт өдөр вэ..”

Эдгээр твитүүдийг уншсан фэнүүд үнэхээр шоконд орсон ч ингэтлээ тэдний бухимдсаныг ойлгож байсан юм. Тэр тусмаа хамтлагаасаа хамгийн эелдэг, үргэлж халуун дулаан үг хэлж байдаг Siwon-ийг хүртэл ингэтлээ бухимдсаныг буруутгах хүн байхгүй байлаа.

ELF-үүд өөрсдийн хамтлагаа дэмжиж тэр нь твиттерт тэр өдрийн ТОР трэнд болсон юм. Твитүүдийн гол санаа нь Super Junior-ийг бусдын алдаанаас болж уучлалт гуйх хэрэггүй, фэнүүд нь үргэлж хамтдаа байх болно гэсэн байв.

2PM Nichkhun, Taecyeon нар мөн адил твиттерээр дамжуулан Siwon-ийг тайвшрахыг хүсэж тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ удаагийн явдал өнгөрсөн сард гарсан SME Super Junior-т хэрхэн шударга бус ханддаг тухай сэдвийг эргэн сөхөхөд хүргэсэн юм. Та нарын бодлоор энэ үйл явдал шударга зүйл мөн үү?

Тэр өдрийн Super Junior-ийн тоглолтыг үзнэ үү!

(Миний хувьд төрсөн сэтгэгдэл гэвэл энэ бичлэгийг үзээд та нар ч гэсэн мэднэ. Манайхан ийм баргар царайтай хүмүүс мөн билүү? Бүгд л байдгаараа барайчихсан хурдхан дуусгачихаад явья гэсэн шинжтэй л харагдаж байна !!!!)

Advertisements

11 comments on “111229 SBS Gayo Daejun-д юу болсон учир Super Junior-ийнхан ELF-үүдээс уучлалт хүсэв?

  1. yooo ene SME arai denduu gadurhaj anharal tavikumaaa
    yaharaa im hariustlagagui bdg bnaaa yooo heleh ch ug alga uur hurjiin gomdjiiin orovdjiin

    nre toglolton dr aygu bargar bsan bnshd fanudin demjij bga n ch gsn orsdin bish busad hamtlagin fan bhor neeh aimar demjku halit l ….

  2. perf harjeehad unheer bargar bna shuu gomdson hartstai yamarch uram zopiggui
    haragdjeena barag taiznii apd opood uilsan bhaa gemeerl bna
    elf uud argagui tedniii GEREL GEGEE yumaa
    yamarch hamtlaga fan uudgui bol yuuch bish SBS VNHEER BUDUULEG ALDAA HIIJEE
    demjij bgaa busad hamtlaguudiin fan uuded bayaplaj bna

  3. oo iim um bas blsimu?? yasan muuxai umbe odoo tged SM Suju zail gj bgamu te?? yajagan?? t1 garud we tged Donghae aigui xuurxun um bichix umaa bas Nick Taec 2 maani bas Siwon-ruu twit bichel xuurxunshd! txdee bas arail shudarga bus uma
    Хэрвээ ELF-үүдэд л үзүүлэх гээгүй бол тэдний төлөө биш бол SuJu дуулах битгий хэл амьсгалах ч хэрэггүй байсан ene ug zgr l namaig alchlaa 😀 ❤ ❤ ❤

  4. ;AAAAA; ene odriig dahin durssan chin stress-dchihlee gehdee neeree arai l denduulsan ldee
    gehdee az bolohod oroin concert deer manaian denduu sain bas hogjiltei bayrtai bj chadsan bgaa tedendee hairtai shuu

    orchulj tavisand thanks

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s