[Зохиомж] Зүрх минь намайг уучил… 2-р хэсэг

2-р хэсэг Show me your love

Leeteuk бодол

Ганцхан сарын өмнө аз жаргалтай амьдрал өөд тэмүүлэн зоригтойгоор шийдвэр гарган хүний нутагт хөл тавьсан дөнгөж 20хон настай энэ охиныг тэр айл гудамжинд ингээд гаргаад хаясанд итгэх ч арга алга.

“Би түүнд туслах ёстой” энэ бодол надад хамгийн түрүүнд орж ирээд толгойноос ердөө ч салсангүй. Тархи минь яг одоо босоод гэр лүүгээ явж маргаашийн зураг авалтанд бэлдээд эрт унтахыг шаардаж, харин зүрх сэтгэл минь энэ хөөрхөн охинд туслаач гэж намайг чангаасаар л. Түүний Солонгос нэрийг Мийна гэдэг. Үнэхээр л нэрэндээ тохирсон хөөрхөн охин байв. Түүнийг яриаг үг бүрчлэн сонсож суухдаа би шууд шийдвэрээ гаргав.

“Мийна, 2-уулаа манайд очъё. Уучлаарай би чиний тухай мэдсэн хэрнээ зүгээр орхиод явчихаж чадахгүй нь” гэж би түүнд хэлэв.

Тэр итгэж ядсан харцаар над руу харж Oppa, танай гэр бүлийнхэн эцэг эх чинь дургүйцэх байх. Таны сэтгэлд баярлалаа. Би өөрөө учраа олохыг бодоё доо” гэлээ. Би ингээд явья даа гээд тэр цүнхээ аваад босов.

Ээ бурхан минь тэр бидний тухай мэддэггүй бололтой. Түүнийг Солонгост ирээд нэг сар болсон энэ хугацаанд бид гадаадад үйл ажиллагаагаа явуулж байсан болохоор тэр мэдээгүй байх нь. Шууд л “Kamshimjan ajusshi” гэсэнд гайхах зүйл алга. Тэгэхээр түүнд тайлбарлах хэрэг гарах нь. Гэхдээ энэ тийм амар гэж үү?

Уучлаарай авхай та 13 залуутай цуг амьдрахаас татгалзахгүй биз дээ. Ийм асуултанд тэр юу гэж хариулах бол? Кяааааааааа би дебют хийж байсан үеэс ч илүү хариуцлагатайгаар үг яриагаа болгоомжтойгоор цэгнэх хэрэг гарах нь.

“Мийна, чи юу ч хэлэхгүйгээр эхлээд миний ярьж дуусахыг сонсооч гэж хүсье. магадгүй чи мэдэхгүй байх л даа, гэхдээ oppa нь Super Junior гэдэг хамтлагийн ахлагч. Манайх 13 гишүүнтэй. Манай гэр бүлд багтдаг 2 хүн бас бий. Гэхдээ одоохондоо нэг нь Канадад нөгөөх нь Хятадад байгаа л даа. Бид хамтлагаараа хамтдаа амьдардаг. Хэрвээ чи хүсвэл мөн чамд үнэхээр очих газар байхгүй бол чи бидэнтэй цуг түр хугацаанд амьдарч болох юм. Гэхдээ мэдээж чи ганцаараа эмэгтэй болохоор бид энэ тал дээр чинь анхаарах болно. Чи юу гэж бодож байна?”

Miina бодол

Ээ бурхан минь, тэр дөнгөж сая юу гэчихвээ. Энэ ах дуучин бас тэгээд намайг гэртээ байгаа 13 залуутай хамт амьдраач гэсэн үү? Надад энэнээс өөр сонголт байхгүй гэж үү? Миний өмнө 13 залуутай хамтдаа амьдрах аль эсвэл гудамжинд гарах 2 л сонголт байгаа болж таарах нь. Эхлээд би байдлыг харсан нь дээр байх магадгүй тэд сайн хүмүүс ч юм бил үү? Гэхдээ лавлах хэдэн зүйл бас байна шүү

Oppa, гэхдээ надад асуух зүйл байна. Хэрвээ та дуучин юм бол намайг та нартай цуг байхад фэнүүд чинь дургүйцэхгүй гэж үү? Хэдий би Солонгост ирээд ганцхан сар болсон хэдий ч фэн охидын талаар бол хангалттай мэдлэгтэй болсон” гэхэд минь

“Мэдээж бид тэднээс нуух хэрэгтэй. Тэгэхгүй бол би биш чи хамгийн том аюулд ч орж мэднэ.Би зөвхөн чамд туслахыг хүсэж байна. Энд би чамайг ингээд орхиод явж чадахгүй нь” гэж хэлж байгаа нь чин сэтгэлээсээ гэдэг нь мэдэгдэж байв. Тийм ээ надад өөр сонголт алга. Би түүнд зөвшөөрч байгаагаа илтгэлээ.

Ингээд 20-хон минутын дараа гэхэд Leeteuk oppa бид 2 тэдний гэрийн гадаа зогсож байлаа. Дэндүү орой болсон болохоор ч тэр үү аз болж фэнүүд нь харьчихсан бололтой. Магадгүй фэн цөөтэй хамтлаг байх гэсэн бодол зурсхийв.

Leeteuk бодол

Айййшшшш би одоо ч эргэлзсээр л байна. Түүнийг энд авчрах нь зөв гэж үү?

Гэхдээ би түүнийг явуулж болохгүй байсан шүү дээ. Хүүхдүүдэд юу гэж тайлбарлах вэ? Тэд намайг энэ охиныг гудамжнаас авчирсан гэвэл галзуурсан гэж бодох байх. Гэхдээ би чинь энэ хамтлагийн ахлагч, бас ганцаараа байгаа эмэгтэй хүнийг гудамжинд орхиж явчихаад цаашдаа яаж тайван амьдрах юм бэ? Хүүхдүүдэд юу гэж тайлбарлах юм бэ? Бинго.. тийм ээ яг зөв ингэж хэлвэл болох юм байна. Өөр ямар ч арга алга. Энэ л хамгийн зөв сонголт.

Miina бодол

Би oppa-ийн хэлснээр л хийх хэрэгтэй. Харин гишүүдэд нь баригдахгүй байхсан. Тэд ямар хүмүүс байгаа бол? Уурлавал яана? Магадгүй би одоо oppa-д баярлалаа гэж хэлээд явсан нь дээр байх. Гэхдээ хаашаа? Чөтгөр ав. Надад очих газар ч байхгүй байна шүү дээ. Oppa-г аав ээж рүү залгаад өгөөч гээд тэднийгээ мөнгө явуулаач гэх үү? Гэхдээ тэд минь намайг сургуульдаа сураад сайн байгаа гэдэгт итгэж байгаа бас энэ тухай сонсвол хайртай аав ээжийн минь бие муудчихвал яана. За за больё олон зүйл бодоод үнэхээр энэ л хамгийн ойрхон гарц юм байна. Ажа, ажа, ажа.. би энийг дотроо бодох байсан ч санаандгүй чанга хэлж орхиход oppa намайг сандарч байгааг мэдээд гараас минь чанга атгаад инээмсэглэв. Түлхүүр дуугарч, хаалга онгойлоо…..

1-р хэсэг: https://superstreet.wordpress.com/2011/11/23/%D0%B7%D0%BE%D1%85%D0%B8%D0%BE%D0%BC%D0%B6-%D0%B7%D2%AF%D1%80%D1%85-%D0%BC%D0%B8%D0%BD%D1%8C-%D0%BD%D0%B0%D0%BC%D0%B0%D0%B9%D0%B3-%D1%83%D1%83%D1%87%D0%B8%D0%BB/

Advertisements

9 comments on “[Зохиомж] Зүрх минь намайг уучил… 2-р хэсэг

  1. yaa ahlagch shuud ehluulchihsen uu yasan
    manai leeteuk ystoi huurhiishdaa
    iim halamjtai
    goe bnaa hae-girl biched bgarai amjilt !!
    dadaagiin hesgiig huleej baiyaa kk

  2. ymar goyim bee orond ni bhig airr husjinaa 🙂 (sanaa aldav kk)
    tsash ni urgeljluuled sain bicherei!!!! Amjilt thx
    DBSK SJ goy duu bnaa

  3. Wow ter ohinii orond baihiig husej bn hhe, gehdee ene zurag deerh korean girl bzde?
    yostoi goe boljee, yooy ter deed taliin duu yamar goeiin, Suju, DBSK 2 hamtdaa john bsn ueiin yumnuud aimar goe shuu, Mina-g ochihod arai DBSK bas dotor ni bj bhiin bish bizde 😛
    Tegvel hamgiin tsarailag 20 boystoi amidrah ni dee

  4. odo blogiin buh unshigchid Miina gedeg nertei bolohiig huseh bh, mongol elf ohiduudiin moroodol bnshd, adminaa huniih ni helj baigaa ugnuudiig hariltsan yaria helbereer bichij bolohu?
    Leeteuk:………
    Miina:……….. geed
    Tegvel iluu unshigch bid nart oilgomjtoi boloh yum shig sanagdaj bn, amjilt

  5. Kyaaaaaaaaa!!! burr hotolchihloo ^^
    lol Henry, Mi 2g Korea-d bhgui bga gsn heseg deer
    bi SJ-n gert n amidrahaar ochij bsn olon ohiduudig medehiim bn

    Anu~big like~keep write bb!!!

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s