111114 Siwon & Kyuhyun 2 ахлах сургуулийн охинд захиа бичиж үлдээжээ…

За тэгэхээр өчигдөр өнөөдөр 2 манайхан SS4 VCR-ийн зураг авалтандаа ороод байгаа..

Өнөөдөр манайхан нэгэн ахлах сургуульд сурагчид нь байхгүй үеэр зураг авсан байна. Энд Super Junior ирнэ гэж хэн ч мэдээгүй байжээ. Харин Kyuhyun өөрийнхөө суусан ширээний эзэн нэгэн охины найз бандидаа бичсэн захиаг нь санаандгүй уншчихаж.  Тэгээд тэр захианы эзэнд хариу бичиж үлдээсэн бөгөөд Siwon ч мөн адил өөрийнхөө бодлоор нэгэн захиа бичсэн байна. (Хэн нь эхлээд бичсэнийг мэдээгүй байна) Тэгэхдээ аль аль нь нэрээ бичээгүй хэдий ч энэ 2-ийг бичсэн гэдгийг төвөггүй мэджээ. За тэр охины захианы хувьд гэвэл буруу зүйл хийх гэж байсан бололтой. Энэ 2 залуу ийм захиа бичсэн байхыг бодвол…  Та нар өөрсдөө уншаад үзээрэй..

Siwon

Min Seo-ийн найз охин Yeon Joo-д…
Yeon Joo ah, чи одооны энэ харилцаагаа үнэхээр хайр гэж бодож байна уу?
Чи энэ харилцаагаа хайр гэж нэрлээд энэ бүхэндээ хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэж үү? Энэ бүхэн тийм биш.
Энэ захиаг чин сэтгэлээсээ чамд зориулан бичиж байгаа 25 настай oppa нь ч гэсэн ороод бүх эрчүүд бүгд адилхан.
Чамтай уулзаад архи өгч байгаа, тамхи татахыг зөвшөөрч байгаа эсвэл тэрнээс илүүг шаардаж байгаа тэр хүний нүүр лүү нь чи нулимаад, алгадах ёстой!!! Ингэх л ёстой, чи ингэх ёстой!!!!
Ийм төрлийн залуучууд сэрэх хэрэгтэй… хариуцлага гэж юу байдгийг мэдрэх ёстой!!!
Тэрнээс сал, тэгээд сайн сураад заавал зорилгодоо хүр!!
Хэдий чамд хэцүү санагдах ч, энэ л хамгийн зөв зам… энэ үнэхээр зөв зам шүү.
Их сургуульд элссэнийхээ дараа чи… энэ сайн биш шүү
Чи хэдий том хүн болсон ч, чи түүнд дургүй болсон ч чи яаж ч чадахгүй тийм л болно.
Одоо тэвчээд үз, сайн сурах хэрэгтэй!!
Яг одоогийн энэ шаналал чинь ирээдүйд аз жаргалаар дүүрэн Yeon Joo-г бий болгох болно… ❤
2011 он Yeon Joo-д санаа нь зовнисон 26 настай нэгэн oppa нь.

ps. Энэ англиар бичсэн үгийг сайн ойлго. Тэгээд тогтоож аваарай. Дараа нь чамд хэрэг болох TIP!

(Kyuhyun энийг бичжээ) Энэ ах чинь надаас сайн бичсэн ч би илүү сайн сурдаг байсан юм шүү!
(Siwon хариуд нь) Энэ oppa ч чоно… Тэр шинжлэх ухааны чиглэлээр сурдаг байсан.. Англи хэлнийх биш.. Намайг сонс.

Kyuhyun

Minseo-ийн хөөрхөн Yeonju-д…
Сайн уу, Yeonju-аа~ Би бол 25 настай idol oppa… Чи хувь тавиланд итгэдэг үү?
Би чиний Minseo-д зориулж бичсэн хайраар дүүрэн захиаг санаандгүй уншчихсан
17хан настай цэвэр ариухан бяцхан охины хайрын захиаг уншаад би ч гэсэн догдолсон…
Захиаг чинь уншсанд уучлаарай, гэхдээ ах нь жаахан дүүдээ санаа зовнисондоо л тэр юм шүү
Та 2-ийг хамтдаа зөндөө удсан гэж ах нь мэдсэн
Чи ахлах сургуулиа төгсөөд адилхан коллежид ороод кампусын хос болохыг хүсдэг гэдгийг ч ах нь ойлгосон
Үнэндээ энэ маш буруу бодол
Бүх эрчүүд адилхан… тэд бол чоно!
Миний дүүгийн тэр Minseo ч мөн адил араатан!
Чи зөвхөн ахынхаа хэлсэнд итгээрэй…
Хэрэв Minseo чамайг 2-уулхнаа аль нэг тийш нь 2 өдөр нэг шөнийн аялалд явья гэвэл, хэрэв тэр үнэхээр тэгж хэлсэн бол түүний дотроо яг юу бодож байгааг би маш сайн мэдэж байна
Насанд хүрэхээсээ өмнө хамтдаа шөнийг өнгөрөөх хэрэггүй
Хэрэв чи эрэгтэй хүнтэй архи уухаар бол (насанд хүрсэнийхээ дараа), хэрэв тэд чамайг уухыг шаардвал, эсвэл пиво уухыг шаардвал тэдний хажууд чи уух хэрэггүй. Чи уурлах хэрэгтэй, яагаад гэвэл тэд муу залуус!
Юутай ч ах нь чамайг аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байна
Одоо чи тэр залуутай гүнзгий харьцаанд орох хэрэггүй шүү
хэдий чи одоо инээж чамд хамаагүй мэт санагдаж болох ч хожим чи харамсах болно
oppa нь удахгүй эргэж ирнэ
i will be back!

*P.S: yeonju ya, энэ чинь “도데체” биш ”도대체” байх ёстой шүү дээ

*Kyuhyun энэ охины найз хөвгүүндээ бичсэн захианы алдааг засжээ XD

Advertisements

14 comments on “111114 Siwon & Kyuhyun 2 ахлах сургуулийн охинд захиа бичиж үлдээжээ…

  1. hmmmm ymar ch uhantai yum bedee Kyuhyun Siwon 2 ylanguya Kyuhyun mini shinjleh uhan dre uneher sain ter aldagi ni zassan lag shuu
    hedii etr ohind hjaga ch buh l ohiduad zahij bga ym shig sangdjiin

    ah narinha ugend sain ornoo!!!!

  2. ^^ Eunhyuk & Donghae esvel Min ali 1 n bas bichsen bsan
    unen hair hurem zaluus shuu~~ ene denduu aztai ohin (ohid)

    SS4 bodohoos noir hurehgui nee.., ene angid yarr heseg zurag avsiin bol?? humuus her fancam hjih bol gesen bodol nagg tvan orhihgui bgaa.., bur ene weekend-d yu ch tolovlohgui zovhon SS4 huleej suuna ^^

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s