[Special 4 bday boy] – Lee Donghae-ийн тухай баримт

Өмнө нь би Siwon-ий төрсөн өдөрт зориулж

[Special] Siwon-ий тухай 70 (https://superstreet.wordpress.com/2011/04/07/special-siwon-%D0%B8%D0%B9-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9-70-%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BC%D1%82/) баримт оруулж байсан.

Мөн Zhoumi Henry 2-ийн талаар (https://superstreet.wordpress.com/2011/03/27/henry-zhoumi-2-%D1%8B%D0%BD-%D1%82%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0%D1%80-%D1%85%D2%AF%D1%81%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%8D%D1%80/) ч оруулж байсан. Өөр Hyuk гээд заримийг нь мартчиж. Энэ удаа Hae-ийнхаа тухай оруулна аа гэж… #26HAEppybday bb ^^

  • Donghae нэг удаа Eunhyuk ийм мэссэж явуулжээ. “Hyukjae, I love you~”
  • Хариуд нь “Нэг талт хайраа боль кк”
  • Галзуу хулганад суух үеэр Hyuk чангаар орилно “Салцгаая, Donghae!”  Donghae, “Нааш хүрээд ир чамайг цохьё!”
  • Тэрэнд хамгаас хайртай нэг малгай байдаг. Нэг хэсэг тэр малгайгаа унтахдаа ч шүдээ угаахдаа ч өмсдөг байсан.
  • Heechul-ийн хамгийн хайртай дүү бол Donghae. Зөвхөн тэр л Heenim-ийг ах гэхгүйгээр нэрээр нь дуудаж болно.
  • 10-уулаа хэрэглэдэг гал тогооны өрөөгөөр дүүрэн Donghae-ийн зураг наалттай байдаг. Хэдий тэр маш ховор хоол хийдэг ч гэсэн.
  • Хүүхэд байхдаа тэр дандаа хөршийнхөө хонхыг дараад зугатдаг байсан. Нэг удаа баригдаад зодуулж байжээ.
  • Дунд сургуульд байхдаа тэр хамгийн өндөр нь байсан. Хүүхдүүд түүнийг “Өндөр Lee” гэж дууддаг байсан. Гэтэл тэр цагаас хойш Donghae огт өсөөгүй тийм болохоор түүний мөрөөдлийн охин 167cm өндөртэй байх ёстой.
  • Lee Donghae бол Song Hye Kyo-ийн фэн. Нэг удаа түүний тоглосон драмаг үзэж байтал Heechul сувгийг нь соличихжээ. Гэтэл тэр “Хөөе! Kim Heechul!” гэж орилоход аль хэдийн буцаад Song Hye Kyo гарч байлаа.
  • “Хэрвээ би хэн нэгэнд үнэхээр хайртай болвол юу ч болж байсан түүнийг өөрийн болгох болно”
  • Нэг удаа Donghae ахлах сургуулийнхаа шалгалт өгөхөөр явахад Heechul өглөө эрт босож түүнд өглөөний цай бэлдэж өгч байсан
  • Kyuhyun: “Би Donghae ахтай танилцсандаа баярладаг. Харин бид хамтдаа байхад би л ах нь юм шиг санагддаг.”
  • Kibum-ийг Солонгост анх ирэхэд хамгийн анх түүнийг тэвэрсэн хүн нь Donghae
  • Donghae гараараа хөлөө тэвэрч суух дуртай
  • Тэр хүүхдэд маш их хайртай. Тэднийг хамгаалахыг хүсдэг
  • “Aiden Lee” бол Donghae өөртөө өгсөн Англи нэр
  • Тэр ягаан өнгийг үнэхээр үзэн яддаг.
  • Тэр ганцаараа байхыг үнэхэээррррррр үзэн яддаг
  • Гарын үсгийг нь авч байгаа хүмүүс яагаад түүнд баярлаад байгааг ойлгодоггүй. Харин ч тэр өөрийгөө талархах ёстой гэж боддог. Яагаад гэвэл тэр хүмүүс өөрсдийг нь хайрлаж байгаад баярладаг.
  • Тэр TVXQ YunHo & Xiah 2-той хамт MyongJi их сургуульд сурсан.
  • Тэр бяцхан гөлгөнд маш их хайртай. Бас удахгүй аав болохыг хүсдэг
  • Тэр “Bada” буюу “Далай” гэдэг нэртэй нохойтой байсан
  • Тэр хамтлагийнхаа бүх гишүүдэд анхаарал тавьж халамжлахыг хүсдэг ч чаддаггүй. Яагаад гэвэл тэрний бүх халамжийг Eunhyuk хүртдэг.
  • Тэр бусдынхаа төрсөн өдрийг хамгийн түрүүнд санадаг. Тэгээд тэднийхээ Cyworld дээр зураг тавьж мэндчилгээ бичдэг
  • Тэрнийг EunHyuk, Junsu 2 од болоод ааш зан чинь өөрчлөгдлөө гээд тоглоом хийж хэлсний дараа 00-д очоод ганцаараа уйлж байсныг нь олсон. Тэнд“БИ ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ!” гээд ханан дээр н биччихсэн байсан.
  • Тэр эцэг эхтэйгээ утсаар ярихдаа дандаа уйлчихдаг байсан. Одоо ээжтэйгээ ярихдаа уйлахгүй байхыг хичээж байгаа.
  • Хамгийн анх шагнал аваад “Аав аа, та минь хурдан эдгээрэй.” Гэж хэлж байсан
  • Тэр хамтлагийн гишүүдээ тэврэх дуртай
  • EunHyuk-тай хамт байхдаа тэр яг л эрх гөлөг шиг болчихдог.
  • Тэр өөрийг нь анх ханхүү гэж дуудахад гайхаж байсан
  • Eunhyuk & Donghae = Eunhae. Гэхдээ тэр 2 Siwon-ийг уурлахаас айгаад Eunshihae болгосон кк.
  • Тэр фэнүүддээ хариу бичих дуртай
  • Тэр маш олон удаа утсаа алдаж байсан.
  • Тэр хамтлагтаа хамгийн уйламхай гишүүдийн тоонд ордог.
  • Тэр хүүхэд байхдаа ундааны шилэнд мөнгөө хадгалдаг байсан.
  • Нэг удаа Donghae-г намхан гэж бичсэнийг уншаад интернетээс өндөр болгох арга хайжээ. Тэгээд шар буурцгийн сүүг сайн гэж уншаад байнга сүү уух болсон
  • Donghae “Bonamana”-аар comeback хийхийн өмнө буюу 2010 рны 5 сарын 5-нд cyworld дээрээ, “Hankyung, Kangin, Kibum I love you^^ гэж бичиж байсан
  • “U”-г дуулах үеэр тэр яг л араатан шиг харцтай болчихдог гэж хамтлагийнхан нь хэлж байсан.
  • Donghae цаг үргэлж ээжийнхээ өгсөн мөнгөн бугуйвчийг гартаа зүүдэг.
  • Donghae-ийн эрүүл мэнд бага зэрэг сул. Тэр заримдаа шөнө унтаж чаддаггүй
  • Тэр найз охинтой болоод төрсөн газар Mokpo-д очиж өссөн газраа үзүүлэхийг хүсдэг
  • Тэр дебютээс өмнө онгоцоор нисэхээс маш их айдаг байсан.Тийм болохоор Жэжү арал руу хийх сургуулийн 3 хоногийн аялалд ч явж байгаагүй.
  • Donghae гэртээ л биш бол хаана ч тайван унтаж чаддаггүй. Яагаад гэвэл зөвхөн гэрт нь түүнийг хэн ч дагахгүй, бас аюулгүй байдлыг мэдэрч чаддаг гэнэ.
  • Donghae фэн кафе-даа “ELF I LOVE YOU” нэртэй бичлэг үлдээжээ. Удалгүй Sungmin түүнрүү залгаад засаж бичээрэй гэж хэлжээ. Буцаж ороод хартал LOVE гэдэг үгийг LVOE гээд биччихсэн байжээ. Үүнийгээ хараад маш их ичсэн гэнэ кк.
  • Тэр хичнээн их идсэн ч жин нэмдэггүй гишүүдийн тоонд ордог. Яагаад гэвэл тэр бага зэрэг жин нэмээд эхэлвэл дасгал хийчихдэг юм байна.
  • Donghae Shindong-ийн хурхирахаас маш их айдаг.
  • Тэр бусад хүмүүс өөрт нь анхаарч харж халамжилж байгааг мэдрэхийг хүсдэг. Тэр маш амархан ганцаарддаг. Ганцаараа хэзээ ч хоол иддэггүй.
  • Тэр ‘Naver’-ийг ашиглан яаж хайлт хийхээ мэддэггүй. Бас онлайн байхыг хүсдэггүй. Онлайн дэлгүүрээр ч ордоггүй.
  • Donghae бусдыгаа сэрээхдээ өгзгөн дээр нь цохих ал эсвэл бостол нь тэврэх дуртай.
  • Тэр сүнснээс маш их айдаг болохоороо гэрлээ асааж унтдаг.
  • Donghae дүү нараа халамжлахыг хүсдэг. Тэдэндээ хайртай.  
  • Donghae-г анх төрөхөд аав нь ахтай нь хамтдаа гэрийнхээ гадаа бадминтон тоглож байсан
  • Тэр Америкд очиж Disneyland-д тоглохыг хүсдэг.
  • Donghae уруулаа хазлах cute зуршилтай.
  • Donghae HeeChul-ээр тоглох дуртай.
  • Нэг удаа тэр Yesung-ий ээж рүү залгаж намайг битгий дээрэлх гэж хэлж өгөөч гэж хүссэн. Харин Yesung “Тэр намайг эхэлж дээрэлхсэн шүү дээ” гэж хэлсэн
  • Heechul түүнд Pinoccio гэдэг хоч өгсөн.
  • Kangin “Хэрвээ бидний тухай үнэнийг мэдмээр байвал Donghae-ээс асуугаарай. Тэр худлаа хэлж үнэхээр чаддаггүй”
  • Түүний ганц ахийг нь Lee Donghwa гэдэг
  • Heechul-ийн и-мэйл хаягны нууц үгийг мэддэг цорын ганц хүн бол тэр
  • Аавыгаа тэнгэрээс өөрийг нь үргэлж харж байгаа гэж итгэдэг болохоор сайн сайхан амьдралаа харуулахыг хүсдэг
  • Тайландаар өөрийгөө танилцуулахдаа “Sa-wa-dee-krab, Pom-chue Super Junior Donghae-imnida.” Гэж байсан кк
  • Тэр бол “Apple Boy”. Түүнд Мacbook, 2 iPads, iPhone, iTouch, болон iPod classic байгаа.
  • SBS-ийн нэгэн нэвтрүүлэгт түүнээс” Хамтлагаасаа гараад соло дуучин бол гэвэл яах вэ?” гэхэд “Хүсэхгүй байна.” Гэж байсан
  • Нэг удаа тэр боджээ. “Энэ цахилгаан шатнаас гарч ирсэн хамгийн эхний охиныг амьдралынхаа хань болгоно” гэж боджээ. Эцэст нь цахилгаан шатнаас найз залуугаа эрхлүүлж байгаа охин гарч иржээ
  • Тэр ганцаараа Super Junior-ийн гишүүд дотроос төрсөн ахтай нь.
  • Тэр ганцаараа өрөөндөө Sukira-г сонсоод инээхэд нь бусад нь гайхаж байсан.
  • Чихэрлэг хоолонд дургүй.
  • Хүмүүсийн нүд рүү харах дуртай.
  • Тэр хэзээ ч үнэнийг нууж чаддаггүй.
  • Дахин төрөхдөө хөл бөмбөгийн тамирчин болохыг хүсдэг..
  • Тэр бол SHINee Minho-ийн хамгийн хайртай ах
  • Далайн хоолонд нугасгүй.
  • Тэр Leeteuk-ийн утсыг аваад өөрийнхөө зургийг аваад дэлгэцэн дээр нь тавих дуртай.
  • Donghae бохь үлээж чаддаггүй.
  • Түүний хэрэгдэг 2 iPad-ийн 2-ууланг нь Хятад ELF-үүд өгсөн.
  • Бяслагтай гүзээлгэнэтэй бялуунд дуртай
  • Кинонуудаас гадаад кино үзэх дуртай.
  • Тэр машин муу барьдаг. Тэхдээ ийм гоё машинтай
Мөн нэг нэмэлт мэдээ дуулгахад Leeteuk Donghae 2-ийн машин яг адилхан. Ганц ялгаа нь
машины дугаарын сүүлийн орон. 13-аар эхэлдэг юм байна ^^
Leeteuk 26-1320
Donghae 26-1330
  • Тэр бусдаар тоглох үедээ үнэхээр зэвүүн болчихдоn.
  • Хөлбөмбөг тоглох үедээ ухаанаа алдчихдаг.
  • Хаана явсан газраа өсрөх дуртай.
  • Тэр гэртээ унтлагын хувцастайгаа бүжиглэх дуртай.
  • Гишүүд шинэ утас аваад Donghae-г гар хүрч болохгүй гэж анхааруулдаг. Тэд түүнийг эвдчихнэ гэж айдаг.
  • Тэр байнга sukira-г сонсож EunTeuk өөрийнх нь талаар муу зүйл ярьж байгаа эсэхийг шалгадаг
  • Тэр хэд хэдэн гишүүдийн нөүтбүүк эвдсэн
  • Тэр Sungmin Falling Slowly OST “ONCE”-ийг дуулахыг сонсох дуртай.
  • Тэр хамгийн их гижигтэй гишүүн
  • Тэр бүх гишүүдийнхээ эцэг эхтэй дотно. Тэдэнтэй утсаар ярих дуртай.
  • Eunhyuk-ийг өөртэй нь ярихгүй болохоор маш их гомддог.
  • Тэрэнд ямар нэг ажил даалгавал чин сэтгэлээсээ хичээж шургуу ажилладаг..
  • Тэр цаг хугацааг ухрааж зөвхөн аавтайгаа байхыг хүсдэг.
  • Тэр өөрийгөө Азид бүх 13 гишүүнээс алдар хүндээрээ эхний 3 байрт байдаг гэдэгтээ итгэлтэй байдаг.
  • Тэр одоо ч гэсэн Санта Клаус байдаг гэдэгт итгэдэг.
donghae christmas
  • Тэр санахыг ч хүсдэггүй дурлалын нэг онцгүй дурсамжтай. T_T
  • Тэр дурлах юм бол юуг чи хийж чадна. Юуг ч өгч чадна.
  • Super Junior, ээж нь, ах нь, фэнүүд нь. Энэ бол түүнд байгаа бүх зүйл нь.
  • Тэр кинонд романтик дүр бүтээхийг хүсдэг
  • Тэр инээмсэглэх дуртай
  • Тэр ярилцаж суухдаа архи уухаас илүү хоол идэхийг хүсдэг.
  • Тэр үргэлж бусадтай сайхан харилцаа тогтоож чаддаг.
  • Тэр малгай, нүдний шилэнд дуртай..
  • Тэр одоо ч гэсэн Сөүл аялга сайн сураагүй байгаа.
  • Тэр анхны драмадаа тоглож байхдаа ганцаардаж гишүүдээ хамт байгаасай гэж хүсэж байсан.
  • Анх өөрийгөө ТВ-ээр хараад их эвгүй байсан.
  • Жүжиглэх хэцүү ч маш их таалагдсан.
  • Тэр өөрийнхөө юу хийхийг хүсэж байгаагаа мэддэг.
  • Тэр Super Junior-д маргааныг таслан зохицуулагч, шүүгчийн үүргийг ихэвчлэн гүйцэтгэдэг.
  • Тэр яаж бусдыг өөртөө татах, яаж эр хүн шиг байхыг мэддэг.
  • Тэр их амархан бухимддаг.
  • Kyu түүнийг хамгийн үнэнч гишүүнээр сонгож байсан. Тэр үргэлж бусдынхаа төлөө уйлж, зүрх сэтгэлээ зориулж байдаг. Үүнийг нь мэдрэх хялбар гэжээ.
  • Тэр хэзээ нэгэн цагт хайртай хүн “Өө чиний минь цамцны зах мушгирчихаж” гээд засаж өгөөсэй гэж хүсдэг
  • Тэр 31 юм уу 32 насандаа гэрлэхийг хүсдэг.
  • Тэр Wonder Girls’ Sunye-тэй дотно найзууд.
  • Фэнүүдтэйгээ гар барихаас илүү хамтдаа зураг авхуулах дуртай.
  • Siwon хэлэхдээ Eunhyuk үүрд Hae-г харж халамжлах болно гэсэн ч хэлсэндээ хүрдэггүй гэж байсан.
  • Тэр танихгүй эмэгтэйчүүдийн дэргэд үнэхээр их ичдэг
  • Тэр эгдүүтэй хүн хармаар байвал Sungmin дээр очдог. Хамтдаа тогломоор байвал Kyuhyun дээр, дуу зохиомоор санагдвал Henry дээр, бүжиглэмээр санагдвал Hyuk дээр, дэлгүүр хэсмээр байвал Zhoumi дээр очдог.
  • Тэрний дуртай гадаад кино “A walk to remember” болон “Titanic”.
  • “Hae ах Just The Way You Are нэртэй Bruno Mars-ийн дууг гэртээ дандаа дуулдаг” – Henry
  • Hae зураг авхуулахдаа амаа дарах дуртай
  •  “Donghae ахын тухай ихийг мэдэх тусам тэp яг хүүхэд шиг нь мэдэгддэг. Дэндүү гэмээр. Цэвэр ариун хүн” – Kyu.
  • Hae сурахаас илүү тоглоомонд сайн.
  • Hae эр хүн 3 зүйлээс болж уйлж болно гэж хэлдэг ч хүн бүрээс блж тэр байнга уйлдаг.
  • Тэр нэг зүйлийг хэзээ ч мартдаггүй. Анх SJ-ийн гишүүн болоод Тэдэнд дургүй хүмүүс олон байгааг олж мэджээ. Тэгээд хамтлаг амжилтанд хүрэхгүй байх вий гэж айж байсан ч Leeteuk бууж өгөхгүй гэж хэлэхдэд нь маш их урам оржээ. Teuk тэднийг бүгдийг нь цуглуулаад, “Хүүхдүүд ээ, ах нь та нартай хамт байна. Бусад хүмүүс юу гэж байгааг битгий сонс. Байгаа бүхнээрээ хамгийн сайнаараа хичээ. Одооноос эхлэн бид илүү их хичээх болно. Бид бүх зүйлд анхдагч болох болно” гэж хэлэхэд тэр хэзээ ч байгаагүй их зоригтой болж байжээ
  • Sungmin тэр 2 яг л адилхан романтик сэтгэл хөдөлгөм зүйлд дуртай хамт ярилцах дуртай
  • Wookie Hae-ийн ирээдүйн эхнэрт гэнэтийн бэлэг барихад нь туслахаар амласан.
  • Хэрвээ түүнд эмэгтэй дүү байсан бол Henry-тэй танилцуулахыг хүсдэг.
  • Тэр яриагаа маш их бэлддэг ч яг камерийн өмнө юу ч ярьж чаддаггүй.
  • Donghae-г Boa Yoona Amber 2 той адилхан гэж боддог

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9 comments on “[Special 4 bday boy] – Lee Donghae-ийн тухай баримт

  1. hairtain bgan ene zaluud…
    minii huwid heniig ch gar hurgemeergu hend uzuulmergu tm l nandin hun
    hen negen gar hurchihwel gemtchih yum shg
    hen negen harchihwal uwtguchih yum shg
    tgj l busdaas haramlamaar sanagddg tiim l nandin (^_^)

  2. Whaa Suju min yagaad iim aguu bdag yum be~~ uneheer tedniig heniig ch hairlahgui bj chadahgui yum ^^ bi denduu shunaltai hun bolj bh shig bna kkkk
    dahiad l nulimj hahahaha bayriin odroor n baahan uilaaad bolj bna uu gui yu
    Thanks Anu

  3. Yooooh ymr sxn um be?
    Donghae-giin sxn setgel, setgel tatam baidal, aviyas chadvar, huniig xairlah gd
    buh um ni Perfect!!!
    Heleh ch ug oldku bn.
    Dahin Happy birthday Donghae!!!
    Bvh E.L.F-vvd vrgelj xairlaj hundegteh bolno!
    bayarlala Hae-girl!!!
    Waaa estoi cool!

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s