Heechul цэргийн алба хэрхэн хаах тухай дэлгэрэнгүй мэдээлэл

Heenim маань гэнэт л цэрэгт явах шийдвэр гаргасныг та бүхэн мэдэж байгаа байх. Chul 9 сарын 1-нд цэрэгт татагдах ба Chungnam аймгийн Nonsan-нд цэргийн албан ёсны сургуулилтын 4 долоо хоногийг өнгөрөөнө.

Харин дараа нь өөрийн үүргийн дагуу 23 сарын цэргийн албыг олон нийтийн ажил хийж хаах юм байна.

Kim Heechul Super Junior хамтлагийн 5 дахь цомгийн үйл ажиллагаа, МBC-ийн “Golden Fishery Radio Star” болон KBS-ийн “Secret” зэрэг өөрийн оролцдог хөтөлдөг бүх шоу нэвтрүүлгүүдээ энэ 7 хоногт оролцоод ажлаа дуусгаж байгаа.

Heechul албан ёсоор яагаад цэргийн алба хааж болохгүй вэ?

2006.08 сард Heechul болон SJ-ийн гишүүд Donghae-ийн аавын оршуулга руу явж байхад түүний суусан машин осолдож маш хүнд хагалгаанд орж байсныг санаж байгаа байх.

Үүнээс болж Kim Heechul цэрэгт явахад биеийн байдлын хувьд тэнцэх эсэх асуудал үүссэн байна. Ингээд эмнэлэг, цэргийн албаны бүрэн үзлэгээр орсны дараа биеийн байдал нь 4-р түвшинд байгааг мэдэгдсэн байна. Түүний хөлөнд ослоос болж 8 удаа хадаас тавигдсан байна.

(Энэ нэвтрүүлэгт хөлөнд нь хийсэн төмрийг харуулдаг)

Солонгос улсын хуулийн дагуу эрүүл мэндийн 1-5 түвшнээс 1-3 түвшинд байгаа хүмүүс заавал биечлэн цэргийн алба хаах ёстой байдаг. Харин 4,5-р түвшний хүмүүс олон нийтийн ажил хийж цэргийн алба хаадаг.

Олон нийтийн ажил буюу Heechul хэрхэн алба хаах вэ?

Photobucket

Энэ ажил нь захиалга хүргэх, тасалбар борлуулах, бусдад туслах гэх мэт олон нийтийн ажил юм. Ажиллах газар нь галт тэрэгний буудал гэх мэт газрууд байдаг. Энэ маягаар алба хааж байгаа одуудад ажлаа хийж байх үед нь маск, малгай өмсүүлдэг. Ажлын цаг нь өглөө 9 цагаас орой 5 цаг хүртэл байна. Бусад цэргийн алба хааж байгаа хүмүүсээс ялгаатай нь гэвэл тэр гэртээ амьдарна. Тайзан дээр гарч хамтлагтайгаа дуулахаас бусад бүх зүйлийг хийж болно. Дээр байгаа зураг бол энэ маягаар алба хааж байгаа Солонгосын жүжигчин юм.

(Heechul маань одоогоор олон нийтийн ажлаас гадна цэргийн радиогийн хөтлөгч хийж байгаа билээ)

Kim Heejin Cyworld шинэчлэл (Kim Heechul noona)

8 сарын 24-ний уулзалт… 8 сарын 31-нд хамгийн сүүлчийнх… 9 сарын 1-нд  Nonsan (Heechul сургуулилтын цэргийн анги)…

Хэдий энэ талаар баттай мэдээ гарсан ч гэсэн сэтгэл минь таагүй байна. 9 сар чи бид 2ын хувьд цоо шинэ амьдралын эхлэл болно. Тэр нь ч дээр байх. Энэ 2 жилийн хугацаанд хичээцгээе. Сайн хичээнэ шүү..

Heechul Star News-д өгсөн ярилцлага

Шийдвэрийнхээ талаар: “Би аль хэдийн цэрэгт явах насандаа хүрчихсэн. Бүр оройтсон ч гэж хэлж болно. Тийм болохоор би аль болох чимээгүй явахыг хүсэж байна. Анх би цэргийн албанд явахаар болсноо Leeteuk-ийн радио нэвтрүүлгээр дамжуулан хэлнэ гэж бодож байсан. Харин эргэн тойронд байгаа хүмүүс надад өөрийн чинь тухай сонирхдог хүмүүс, фэнүүдээ бодох хэрэгтэй гэж хэлсэн. Би ч зөвшөөрсөн. Тийм болохоор л энэ тухай мэдээ дөнгөж өнөөдөр гарч байна.”

Үлдсэн хугацаанд: “Үнэндээ Super Junior-ын 5 дахь цомог гарчихсан, мөн ‘Mr. Simple‘ дуу ч чартад амжилттай яваа энэ үед энэ талаар хэлэх надад хэцүү байсан Гэвч одоо энэ талаар нэгэнт гарчихсан болохоор би тайвширч эхэлсэн. Үлдсэн цагтаа би өөрийн хийж байгаа нэвтрүүлэг үйл ажиллагаагаар дамжуулан төрсөн нутаг болох Kangwondo руу зочлохыг хүмүүст уриалах болно. Надад хийх зүйл маш их байна.”

Super Junior-т хандаж: “Та нарын төсөөлж ч байгаагүйгээр Super Junior-ийн гишүүддээ би талархдаг. Би шууд хэлэхэд ичээд байсан учраас мессеж бичсэн. “Залуус аа, та нар hyung (ах)-даа хэрэгтэй шүү.” гэж бичсэн. Харин тэд хариуд нь “Ахыг байгаагүй бол бид энийг хийж чадахгүй байсан” гэж бичсэн. Би тэднээр маш их бахархаж бас баярласан. Намайг байхгүй хойгуур тэд Super Junior-ийг гайхалтай авч явж чадна гэдэгт би итгэдэг.”

Фэнүүддээ хандаж: “Өнгөрсөн 6 жилийн турш ямар ч зүйл нэхэхгүйгээр намайг хайрлаж байсан та бүхэнд баярлалаа. Би та нарыг намайг хүлээж байгаарай гэж хэлэхгүй ээ. Харин намайг буцаж ирээд амьдралаа шинээр эхлэхэд минь дэмжээрэй гэж хүсье”

Advertisements

10 comments on “Heechul цэргийн алба хэрхэн хаах тухай дэлгэрэнгүй мэдээлэл

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s