Henry-ийн тухай мэдээлэл (хүсэлтээр)

SM Global Auditions 2006 онд сонгогдсон
Дебют:
Анх KBS Music Bank-д Henry оролцсоноор Хятадын зах зээлд гаргах Super Junior-ын 3 дах дэд хамтлаг Super Junior China нэртэй хамтлагт орно гэсэн цуу яриа анх гарсан. Хамтлаг албан ёсоор 2008 оны 4 сарын 8-нд Super Junior алдартай хит дуу болох “U” дууны Хятад хувилбараар дебютээ хийсэн юм. Тэр цаг мөчөөс Super Junior M Хятадын хамгийн хүчирхэг хамтлаг болсон юм.

“Only 13” Campaign
2007 оны намар, алдарт хөвгүүдийн хамтлаг Super Junior-ын шинэ дууны клипэнд нэгэн залуу оролцсон нь Henry байлаа. “violin boy” хэмээн нэрлэгдэж байсан тэр нууцлагдмал залууг Super Junior хамтлагийн 14 дэх гишүүн болох гэж байна гэсэн яриа маш хурдацтайгаар тархаж эхэлсэн юм. Henry Super Junior-ын бүх тоглолт болон Comeback тоглолтууд дээр байсан нь цууг бүр хүчтэй болгосон. Энэ үед Super Junior хамтлагийн албан ёсны Fanclub (ELF) “Зөвхөн 13” нэртэй компанит ажил эхлүүлж хүчтэй эсэргүүцлээ илэрхийллээ. ELF-үүд SM-ийн хувьцаанаас худалдан авч, Super Junior-ын тоглолт бүрт Henry-д чимээгүйхнээр сануулга өгч, мөн Super Junior болон SM-ын албан ёсны вэб сайтуудаар түүнд хандсан дайралтууд тасрахгүй ихээр ирж байлаа. Super Junior-ын шинэ дэд хамтлаг болох “Super Junior China” гарах гэж байгаа тухай мэдэгдэл хийснээр байдал бүр дордлоо. Хэдий Henry албан ёсоор дебют хийсэн ч ELF-үүд Super Junior M-ын албан ёсны сайт Sohu.com сайтуудаар дамжуулан эсэргүүцлээ илэрхийлсээр байлаа.
Гэсэн хэдий ч “Зөвхөн 13” компанит ажлын үйл явц зөөлөрч, насаар арай ах ELF-үүд Henry-г Super Junior M-ын гишүүн гэдэг утгаар нь хүлээж авахыг бусдадаа уриалсан. Хэдий бяцхан ELF-үүд тэмцлээ илэрхийлж Super Junior-ын тоглолтын үеэр Henry-г тайзан дээр гарах үед “Protect only 13” гэж орилж байсан ч дэмжигчид гарч эхэлсэн байлаа.

Удалгүй Henry өөрийн авьяасаар бүх фэнүүддээ хүлээн зөвшөөрөгдөж чадсан юм.

Харин одоо “Dont Don” дууг Super Show болон өөр ямар нэгэн газар дуулах үед фэнүүд Henry-г тайзан дээр гарч ирэхэд “Protect only 13″ гэж орилохоо болиод ” Super Junior-M Henry” гэдэг болсон

Henry-ын талаарх fact

Henry Leeteuk-тэй хамтдаа 4 дэх цомгийн “All My Heart” дууг зохиосон

Henry өглөө бүр заавал цай уудаг. Учир нь энэ ээжийнх нь хүсэлт гэсэн байна. 🙂

Henry урт үсийг үзэн яддаг

Henry Heechul-тай адил AB бүлгийн цустай

Henry нэг ах, нэг эмэгтэй дүүтэй

Henry бороо ороход дуртай. Яагаад гэвэл бороо орсны дараа агаар дэндүү сайхан байдаг

Henry Lau анх 6 настайгаасаа хийл тоглож эхэлсэн.

Henry сургуульд байхдаа  “Leehom Wang #2” гэдэг хочтой байсан. Түүнийг авьяаслаг учраас тэгж нэрлэдэг байжээ. /энэ хүн дуучин, хөгжмийн зохиолч, бүжигчин, жүжигчин, найруулагч, продюсэр/

Тэр 6 хэлээр ярьж чаддаг. Хятад, Тайван, Англи, Солонгос, Япон, Cantonese *WOW!!!*

Henry англи нэр нь Henry Lau бөгөөд Хятад нэр нь 劉憲華 Liu Xian Hua

Одоо түүний хоч бол Mochi. Учир нь түүний булцгар хацар нь яг л Мочи шиг харагддаг. /Мочи гэдэг нь Япончуудын хийдэг цагаан будааны боорцог маягийн хүнсний зүйл/

Хийлээр 11 жил, баллетээр 6 жил хичээллээд нэг жил завсарласны дараа шалгаруултанд ороод тэнцэж байсан.

16 настай Toronto-ын Нenry Lau 10 түвшний хийлийн шалгалтанд тэнцэж байсан

Henry Lau A.Y. Jackson High ахлах сургуулийг төгссөн. Henry-ийн гэр бүлийн 3 хүүхэд бүгдээрээ хийл тоглодог юм байна.

Henry хийлнээс гадна төгөлдөр хуур тоглож сурсан. Төгөлдөр хуурын 10 түвшний шалгалтыг амжилттай өгсөн.

Түүний role model /шүтэн дууриадаг хүн гэх юм уу даа/ нь Andy Lau болон Super Junior member Lee Donghae

“only 13” компанит ажлын үеэр HanGeng (leader) түүнийг хамгийн ихээр хамгаалж байсан.

SJM-ийн гишүүдийн нотлосноор усанд хамгийн бага ордог гишүүн. Учир бэлтгэл сургуулилалт оройтож дуусдаг учраас ядраад унтчихдаг байна.

Эцэг эх хоёр нь Канадад бизнес эрхэлдэг.

Түүний өвөө эмээ нь /аавынх нь аав, ээж/ Хонгонкд нэлээд хөрөнгөтэй хүмүүст тооцогддог.

Henry яаж сэлэхийг мэддэггүй бөгөөд SJM-тэй хамт нэгэн зураг авалтын үеэр живэх дөхөж Donghae аварч байсан.

Бусад гишүүд түүний зөөлөн цагаан арьсанд хүрч бас хацрыг нь чимхэх дуртай

Henry дүүгээ Siwon-тай гэрлээсэй гэж хүсдэг.

Халуун ногоотой хоол идэж чаддаггүй

Shinee-тай хамт trainee байсан учир тэдэнтэй дотно

Түүний хэлсэн үгнээс:

Henry: ‘Би бүх найзууд, гэр бүл, өөртөө байсан бүх зүйлээ Канадад орхиод энд ирсэн. Гэтэл хариуд нь миний хүлээж авсан зүйл үзэн ядалт, зүрх өвтгөм аймшигтэй тэр үгс байсан. Харин тэр үед надтай хамтдаа байсан, намайг дэмжиж, хамгаалж байсан хүмүүст маш их талархаж байдаг. ‘

Henry: ‘Хэрэв чи хэн нэгэнд чин сэтгэлээсээ дурлах юм бол зөвхөн түүний төлөө урагшаа зоригтой алх !’ – SJM – Сonfession дууны Henry-ийн зохиосон рэп хэсэг

ZhouMi: ‘Henry! оройтчихлоо ! Унтах цаг чинь өнгөрчихсөн байна. Компьютерээ унтраагаад явж унт!’

Henry: ‘За ээж ээ’

ZhouMi: ‘ЮУ ГЭНЭ ЭЭ ЧИ САЯ НАМАЙГ ХЭН ГЭСЭН БЭ?’

Henry: *өрөө лүүгээ гүйчихлээ*

Advertisements

23 comments on “Henry-ийн тухай мэдээлэл (хүсэлтээр)

  1. Puuuh yamr goe medee ve bayrlalaa Anuka
    Henryg ogt meddeggu bsn odoo bur tanidag ch yum shg bolchloo ehhe
    tr goimon guzeelzgentie idej bgag anh udaa l harj bn
    ingej uznee hehehe
    Henry yag huuhed hsg yunaa
    uruuruugee guichlee gnee hhehe

    • үгүй уу яалаа гэж кк уулзаж ч байгаагүй байх
      дүү нв одоо хүртэл Канадад амьдардаг.
      Дүүгийнхээ нөхрөөр SJ-ээс хэн нэгнийг сонго гэтэл Henry дүүгээ Siwon шиг хүнтэй суугаасай гэж хүсдэг гэсэн байхгүй юу

  2. vneher aviyastai hoorhon egdvtei shv Henry 😀 violin,r naaddeg hvvhed hehe
    SJ vneher ovormots 13+2 zhoumi henry bhgv gher neg l evgvi yag 15la neg band bs bol gher bs neg l sonin hehe 😀

    ene medeeg goy beldej hiije 😉 tnku

  3. ZhouMi: ‘Henry! оройтчихлоо ! Унтах цаг чинь өнгөрчихсөн байна. Компьютерээ унтраагаад явж унт!’

    Henry: ‘За ээж ээ’

    ZhouMi: ‘ЮУ ГЭНЭ ЭЭ ЧИ САЯ НАМАЙГ ХЭН ГЭСЭН БЭ?’

    Henry: *өрөө лүүгээ гүйчихлээ*

    ODOO MEDLEE ZHOUMI uneheer yg eej hahaha!!!! Thanks Anu onni uneher shildeg ni ~~~^^

  4. ZhouMi: ‘Henry! оройтчихлоо ! Унтах цаг чинь өнгөрчихсөн байна. Компьютерээ унтраагаад явж унт!’

    Henry: ‘За ээж ээ’

    ZhouMi: ‘ЮУ ГЭНЭ ЭЭ ЧИ САЯ НАМАЙГ ХЭН ГЭСЭН БЭ?’

    Henry: *өрөө лүүгээ гүйчихлээ*

    ene hesegiig haraad tataj untla inele
    henry jini 21tei geheer jni duu ni joohon l bh tgher siwon hereggui bh
    hyukjae l egchteigee gerluulsne ni der

  5. wow anuka -d bayrlaad bayrlaad bayrlaad hanahguineee, ene minii huselt mon uu k, ter duuteigee, ger bulteigee zurag yamar huurhun yum be, bi bas AB buyu 4-r bulgiin tsustai, balet bujiglej bna gj tusuuldgue lol , shinee-tai dotno goe sonsogdoj bna, yagad siwon-toi gerluulne gdiin boloo duugee

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s