Хонг Гил Дон (1-р хэсэг)

Lee Sungmin 5 настай байхдаа эцэг эхээс өнчирсөн. Мужын захирагч Lee ганц хүү болж төрсөн ба түүний эцэг эхийг алсан хүн нь одоогийн захирагч ноён Lee Eun Wan. Тэр өөрийн эцэг эхийг алсан хүнээс өшөө авахыг хүсдэггүй ч хэзээ нэгэн цагт учирнаа гэдгээ үргэлж мэддэг байсан.

Yesung

Ухаан орсон цагаас өөрийн нэрнээс бусдыг мэддэггүй, бөгөөд амьдрахын эрхээр зэвсгийн эрдэм гаргууд эзэмшсэн. 6 настайдаа Lee Sungmin гэж бяцхан хүүтэй учирснаас хойш 2ул хамтдаа зэвсгийн эрдмээр хичээллэн тэнүүчлэн амьдардаг.

Lee Ha Hee

Lee Eun Wan захирагчийн 2 дахь охин. Шанз сайн тоглодог, бас зэвсгийн эрдэм муугүй сурч байгаа. Бардам ихэмсэг нэгэн.

Lee Sungmin 12 настай байхад Yesung тэр 2 голын усанд унаад живж явсан 1 охиныг аварсан ба үерийн борооноос хорогдон сууж байсан нь 12 настай Lee Ha Hee.

Одоо тэд 23 настай, YeSung 24 хүрч яваа идэр залуус.

Yesung өөрийн цор ганц гэр бүл болсон Sungmin-г үхэн үхтлээ хамт байж, хамгаалж явна хэмээн өөрөө өөртөө тангарагласан. 2 залуу маань хамаг хатуу зовлон туулж явсаар одоо дарханы газар ажилуулдаг. Мөн тэдний оройн цагаар хйидэг ажил нь ард олныг үгүйрэн хоосруулж байгаа залхай ноёд түшмэдийн эсрэг үргэлж тэмцдэг, хааяа тэдний орон гэрт нийслэлээс  хүргэгдэн ирж байгаа бараа хүнсийг дээрэмдэж ард иргэдэд тараадаг байлаа.  Зовлонд учирсан нэгэнд үнэн сэтгэлийн угаас туслана. Тэр 2-г олон удаа барих гэж оролдож байсан боловч зүсээ үл таниулах учир хэн ч чаддаггүй. Тэд бол ХОНГ ГИЛ ДОН!!

Нэгэн өдөр Lee ноёны гэрт том охин Lee Sung Hee-н хурим болж тосгоноор 1 байр цэнгэл болж бүх л түшмэд ноёд зочноор уригдан ирж найрлана. Гэрт элдэв бэлэг сэлт дүүрэн, идээ ундаа элбэг байх тул энэ үдэш Хонг Гил Дон 2-н маань хувьд гэрээс нь их зүйл авч болох сайхан боломж байлаа. Анх удаа тэд захирагчийн гэрт орох гэж байгаа нь юм.

Lee Ha Hee бүсгүй өдөржин зочдод шанзны тоглолтоо үзэж сонирхуулаад оройн сэрүүнд толгойгоо сэргээхээр саравчин дор сууж байтал нэгэн хар зүйл дээвэр дээгүүр гүйж гал тогоо зүг хөдлөн орохыг харлаа.

Ha Hee яаран гүйж очоод харанхуй өргөөний хаалгыг нээн орвол хар хувцастай нүүрэндээ багтай хүний дүрс нүдний урдуур өнгөрөх шиг болов. Ha Hee өөрийн багахан зэвсгийн эрдмээрээ түүнийг барьж авах гэж оролдон тулалдаад харин ч өөрөө ширээн дээрээс унах шахсаныг түүний хувцаснаас татаж барьж авсан тэр залуугийн харцанд Ha Hee-н зүрх өөрийн эрхгүй гайхаш төрүүлэн дурлаж орхино.

Харин залуу харанхуйд гаднаас дуугарах 1 хачин чимээг сонсох төдий алга болж орхив.

Ha Hee: Хонг Гил Дон байх шив. Яаж манай гэрт орж ирж зүрхлэв, дахиж тааралдвал зүгээр орхихгүй ээ гэж араас хашгирсан боловч энэ явдлыг ааваасаа нуухаар шийдэв.

Yesung: …Чамайг тэндээс хурдан гаргаагүй бол…?

Sungmin: Харин тийм, тэнд нэг эмэгтэй байсан. Миний царайг хараагүй гэж найдаж байна…

Дараа өдөр нь гудамжаар хурдтай давхих Ha Hee-н тэрэгний урдуур 1 хүүхэд орж дайруулах гэж байсныг Yesung амжиж авардаг.

Ha Hee зээл дундуур гүйж элдвийг үзэх зуураа нэгэн жасмин цэцгийн хээтэй хавчаар дээр нүд унаган

Ha Hee: -Уучлаарай, би энэ хавчаарыг үзэж болох уу? Би авмаар байна.

– Тийм ээ. Бололгүй яахав гээд өөд харвал Sungmin Ha Hee-г танин зогтуслаа. Ha Hee инээмсэглэсээр хавчаар луу харж байснаа

– Өө. Түрүүн таньд их баярласан шүү. Тэр хүү зүгээр биз дээ? гэж цаанаас гарч ирсэн Yesung-д хандан талархав.

Yesung: Та жасмин цэцэгт дуртай юм уу?

Ha Hee: Тийм ээ, өөр шигээ л дуртай. (инээмсэглэнгүйгээр)

Гэнэт  Yesung олон жилийн өмнө жасмин цэцэг авах гэж байгаад голын усанд унаж байсан охины үгийг тод санав. “Би Jasmine цэцэгт өөр шигээ л дуртай”…

Ha Hee өчигдөр гэрт нь орж ирсэн тэр хар хувцастай залуугийн харцыг бодон дахин хэзээ, хаана тааралдах боол гэж горьдлого тавин сууна. Түүний зүрх хүчтэй цохилсоор…

Камео дүрүүд:

Leeteuk: Тосгоны урлагийн үзүүлбэр, тоглолт үзүүүлдэг хамтлагийн ахлагч, дүү нар болсон үзүүлбэрийн жүжигчдээ хайрлаж хамгаалдаг бас тэжээдэг нэгэн.

Kyuhyun: жүжигчдийн хамтлагийн хамгийн бага нь ба үзэгчдийн өгсөн мөнгийг цуглуулж явахаас одоохондоо өөр зүйл хийдэггүй байна. Түүнийг хамгийн бага болохоор бүгд хамгийн ихээр хайрлапаг.

Сурталчилгаа

7 comments on “Хонг Гил Дон (1-р хэсэг)

  1. Kyuhyun: жүжигчдийн хамтлагийн хамгийн бага нь ба үзэгчдийн өгсөн мөнгийг цуглуулж явахаас одоохондоо өөр зүйл хийдэггүй байна. Түүнийг хамгийн бага болохоор бүгд хамгийн ихээр хайрлапаг.

    enenees oor zuil hiih hereggui biz 🙂

    дээрээс унах шахсаныг түүний хувцаснаас татаж барьж авсан тэр залуугийн харцанд Ha Hee-н зүрх өөрийн эрхгүй гайхаш төрүүлэн дурлаж орхино.

    Min oppa-iin mini hartsand durlahku hen
    Ha Hee-g bi Jase onni gej oilgov ygaad ch yum tegej sanagdaad bna

    HON GIL DON hund durlaj bolohgui biluu onni??

  2. Leeteuk: Тосгоны урлагийн үзүүлбэр, тоглолт үзүүүлдэг хамтлагийн ахлагч, дүү нар болсон үзүүлбэрийн жүжигчдээ хайрлаж хамгаалдаг бас тэжээдэг нэгэн.

    kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s