Шинжихүй , Зохицохуй

Kibum 1987оны 8-р сарын  21нд төрсөн. Туулай жилтэй , арслангийн орд

Хулгана, туулай: Эм хулгана vргэлж айдаст автанх болно. Учир нь туулай тvvнийг vргэлж дарамтандаа байлгадаг.

Vхэр, туулай: Гэр бvл зохиоход боломжийн. Гэхдээ эр туулай єєрийг нь захирах гэсэн vхэрийг басамжилдаг.

Бар, туулай: Эм барын зан араншинг эр туулай тохуурхдаг. Тэдний амьдрал эв найрамдалтай байх нь юу л бол.

Туулай, туулай: Туулайнууд маш их шооч байдаг. Гэхдээ биенээ уучилж чадвал сайхан амьдарч чадна.

Луу, туулай: Луу гэрийнхээ мухарт уйдахгvй гэвэл гэр бvл болж болно.

Могой, туулай: Тэд хамтдаа бvхнийг хийж, дуртайяа хоёр биенээ ажиглана.

Морь, туулай: Хэрэв морь эцэж ядрахгvй бол гэр бvл болно. Гэвч тvvнийг туулай сайн ойлгож сайхан хосууд болно.

Хонь, туулай: Туулайнд хонины зєгнєл, мєрєєдєл их таалагддаг. Жvжиглэх авьяас, гоо зvйн таашаал тэднийг улам бvр ойртуулна.

Бич, туулай: Зугаатай амьдарна. Харамсалтай нь бусдын ачаар л тэр. Тэд хамтдаа цэнгэж наргиж л чадна.

Тахиа, туулай: Эм тахиа олон нийтийн газар єєрийгєє гайхуулж vймээн шуугиан дэгдээнэ. Харин туулай тvvнийг нь тэвчихгvй.

Нохой, туулай: Нохой амьдардаа бvхий л сайхан зvйлийг хийж бvтээхийг хичээсэн ч туулай бvгдийг нь сvйтгэнэ.

Гахай, туулай: Гэр бvл зохиоход сайн. Гахай туулайг хуурахгvй бол тэдний амьдрал жаргалтай байна.

Туулай жилтэй хүн: Аз хийморьтой хvн. Авьяаслаг, нэрэлхvv, даруу, цамаан, тєлєв тєвшин, ач тустай. Сайн ярьдаг єєрийн vнэ цэнээ мэддэг.
Тvvний нэг чухал дутагдал нь хуумгай зан мєн тvvний хамгийн сайн чанарууд нь ч хуумгай.
Дээд язгууртны дунд байх дуртай бусдад ч таалагддаг. Тэр зочид хvлээж авах дуртай, тvvний гэр нарийн маягаар хийгдсэн байдаг. Тэр хааяа хов жив ярихдаа бол гоомжтой байдаг. Тэр их ёсорхог хvн. Зарим нь тvvнийг язгууртан эсвэл дээдсийг дууриагч гэж vзэх хандлагатай байдаг.

Туулай ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхvvгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Мэдрэх авъяас нь хєгжсєн тул тэр боломжийг хэзээ ч алддаггvй сайн худалдаачин болно. Тайван Туулай нь ажил хэрэгч хvн гэдгээрээ аюултай єрсєлдєгч байж болох юм.

Тэр сонголт сайтай тул эртний ховор эд зvйлс худалдаалдаг дэлгvvрийн эзэн ч байж болно. Мєн хуульч байж чадна / ємгєєлєгч, нотариатч/ аминд нь аюулгvй бол дипломат ч байж болно.
Эмэгтэй-Туулай сонголт шаардсан юм бvхэнд гялалздаг. Улс тєрч хvн энэ эмэгтэйг эхнэрээ болгох хэрэгтэй, тэр бол даруу, язгууртан зантай.

Хайртай хvмvvсдээ тусч, эелдэг байдаг ч найз нєхдийнхєє ашгийн тєлєє ойр дотны хvмvvсээ амархан орхиж чадна. Гэр бvлийнхээ ємнє хариуцлагатай гэдгээ мэдэрдэггvй. Тєрєл тєрєгсєд, гэр бvл, хvvхдvvд зэрэгтэйгээ хєндлєнгийн хvнтэй харьцаж байгаа юм шиг байдаг харин найз нєхєдтэйгээ илvv дотно харьцахыг эрхэмлэдэг. Энэ жилд тєрсєн эмэгтэйчvvдийн эхийн авьяас нь хязгаартай байдаг ч vvргээ ямагт биелvvлдэг.
Хэрвээ Туулай эмгэнэлт, гоц гойд нєхцєл байдалд орохгvй мєн ємнє нь дийлж давшгvй бэрхшээл тулгарахгvй бол амьдралынхаа бvх гурван vедээ тайван амьдарна. Дайн, хувьсгал, сvйрэл, улс тєрийн эргэлт зэрэг нь тvvний хэрэг биш. Тэр тэмцэгч биш. Тэр дайсан байх дургvй. Хэрвээ тэр эсэргvйцэхгvй байгаа бол галзуурч мэднэ, амиа хорлож чадна эсвэл єндєр настай болсон ч эх орноо орхино.

Хоорондын харилцаа
Хоньтой эв найртай байна. Туулай тvvний уран чадамгай байдал мєн тєрєлхийн нарийн сонголттойг vнэлнэ. Хонийн олон ааштай зан нь тvvний ууцаарыг хvргэхгvй учир нь Хоньд шаардлагатай тав тухыг єєрєє ч бvрдvvлж чадна.
Нохойтой их эвтэй найртай байна. Хэт нямбай Гахайтай ч зохицно. Тахиа додигор зангаараа тvvнийг уурлуулахад хvргэнэ. Хулганаас зугтсан нь дээр. Хайр дурлал мєн ажил хэрэг дээр Бар Туулай хоёр хєндий харьцаатай.

————————————————————————————————————————————————-

Арслангийн хувьд хайр дурлалгvй амьдрал бол юу ч биш л гэсэн vг. Хайр дурлалын тєлєє их юм хийнэ гэхдээ бас бусдын бодлыг сонсоно. Хайр дурлалгvйгээр амьдарч чадахгvй.

Хайр дурлалд их романтик, уян зєєлєн ба цэцэг, бэлэг, хайрын захиа зэрэгт дуртай. Хайр дурлал нь арслангийн хувьд бол баяр юм. Хvсэл сонирхолдоо их шургуу, шийдэмгий. Гэхдээ хэрвээ хайртай хvн нь ажилд нь саад, хvндрэл учруулаад байвал тvvнээсээ шууд салдаг. Тэгсэн хэдий ч ажил ба хайр дурлал хоёрын хоорондын асуудлыг тэнцvvлэн шийдэж чадна. Арслангуудын дунд ганц бие хvмvvс ховор. Гэвч хэт бардам зангийн улмаас гэрлэлт нь амжилтгvй болдог тал бий. Тиймээс ганцаардсан Арслан гунигтай санагддаг. Найз нєхєд, дурлалт хvнээ гал болон агаар мах бодьтой ордоос сонгох нь зєв. Агаар нь галыг дvрэлзvvлдэг.

Арслангийн бардам занг хэзээ ч хєндєж болохгvй, ийм vед тvvнийг номхотгошгvй. Энэ шалтгаанаас болж дотно хvмvvс нь холдох тохиолдол ихээхэн байдагч хайр дурлалын азгvйдэлээ тэд нэр тєртэйгєєр даван гардаг.

Уучлан єршєєх чадвар – Арслангийн сайн тал бєгєєд учир иймд экс хайрт руугаа буцахыг vгvйсгэхгvй. Тэрээр бусдад ємєг тvшиг болж сул дорой болон ядуу зvдvv хvмvvст туслахыг хичээдэг. Тэд сэтгэл сайтай, єгєємєр зантай бєгєєд бvхий л юманд vнэн голоосоо ханддаг.
Арслан сайн эцэг, сайн эх. Хvvхдvvдээ сохроор хайрладаг тул сул талыг нь анзаардаггvй. Тэгсэн мєртлєє хvvхэд vл хvндлэх байдал гаргавал тvvнийг залхаана. Хvvхдvvддээ зvрх сэтгэлээ зориулж маш элэгсэг, илэн далангvй ханддаг. Хэрэв тэдний дунд таагvй байдал vvсвэл эх эцэг нь тэртэй тэргvй уучлана гэдгийг хvvхэд мэдэж байдаг.

Арслангийн гэр орон нь хаадын шилтгээн шиг мєн єєрєє сайн гэрийн эзэд байдаг. Жижиг орон сууц тvvнд тохирохгvй учир нь торонд байгаа мэт єєрт нь санагдана. Том гал тогоотой, тансаг хэрэгсэлтэй уужим байранд тvvнд их тав тухтай ба сайхан байна.
Их тансаг амралтын газарт амрахыг эрхэмлэдэг. Ганцаардалд дургvй, олны дунд байж, хvмvvстэй танилцах, наргиж цэнгэх, оройдоо театр орох зэрэгт дуртай.
Арслангийн vvрэг бол сул дорой хvмvvсийг хамгаалах. Тэд бол жинхэнэ vнэнч найз нєхєд, мєн шударга, хvчтэй дайснууд. Тэд бол бvтээлч, гойд, хvч чадалтай, амьдралд хайртай хvмvvс юм. Тэдгээрийн єєдрєг сэтгэл нь нарны гэрэлд улам чангардаг.
//

About these ads

3 comments on “Шинжихүй , Зохицохуй

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s